МАН-ын бүлэгт өгсөн Ерөнхийлөгчийн сануулга

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэгт өгсөн Ерөнхийлөгчийн сануулга

МАН-ын бүлэгт өгсөн  Ерөнхийлөгчийн сануулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож, хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлэхийн сацуу сануулга өгчээ.

Тэрбээр 2019 оны төсвийн асуудлаар хэлэхдээ "Төсөв эцэслэн батлагдаж дуусаагүй байгаа учраас 10-15 хувийн хэмнэлт хийж 80 сая малынхаа түүхий эдийг боловсруулах үйлдвэр барихад зарцуулах нь 165 мянган малчин өрхийнхөө амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн чухал болохыг анхааруулжээ.

Тухайлбал, дээрх асуудлын хүрээнд 2019 онд манай улсын экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байгаа циклтэй холбогдуулан энэ жил л гэхэд 500 сая ам.долларыг төсвөөс хэмнэж үйлдвэрлэлийг дэмжих боломжтой гэж үзэж буйгаа танилцуулсан байна.

Мөн  төсвөөс хэмнэж болох мөнгийг хөдөө, аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрт зээл хэлбэрээр гаргах нь эдийн засгаа дэмжих бодит алхам болно гэж үзэж байгаагаа  бүлгийн гишүүдэд танилцуулсан аж.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай зээлийг нэр бүхий УИХ-ын гишүүд авсанд шүүмжлэлтэй хандаж, Хөгжлийн банк руу хүүгүй мөнгө гаргаж, түүгээрээ дамжуулан зээл олгох боломжтой талаар танилцуулж, УИХ-ын дарга М.Энхболд төсвөөс 10 хувийн хэмнэлт гаргахыг уриалсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 15 хувийн хэмнэлт гаргахыг уриалснаа дахин сануулжээ.

Э.ЖОНОН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж