Дэлхийн аварга Т.Ворле үндсэн зайдаа тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга Т.Ворле үндсэн зайдаа тэргүүллээ

Дэлхийн аварга Т.Ворле үндсэн зайдаа тэргүүллээ

Уулын цанын Дэлхийн цомын 2018-2019 оны улирлын эхний гараа өнгөрсөн амралтын өдөр Австрийн Зёльденд гиант слалом төрлийн уралдаанаар эхэллээ. Бямба гаригт эмэгтэй гиант слалом төрлийн уралдаан цастай, манантай цаг уурын хүнд нөхцөлд болсон. Нийт 75 тамирчин эхний гүйцэтгэлд оролцсон бол 2-р шатны гүйцэтгэлд 28 тамирчин өрсөлдөж тэмцээний ялагчаар Францын Т.Ворле нийт 2 мин 00.51 сек-н амжилтаар тэргүүлсэн байна. Франц бүсгүй эхний гүйцэтгэлдээ 59.11 сек-н амжилт үзүүлсэн бол 2 дахь гүйцэтгэлдээ 1 мин 01.40 сек-н амжилт үзүүлсэн. Т.Ворле бол гиант слалом төрлийн гол өрсөлдөгч бөгөөд дэлхийн аваргын 5 медаль хүртэж байсны 3 нь гиант слаломын төрөлд хүртсэн медаль байдаг юм. Мөн гиант слалом төрлөөр Дэлхийн цомд 2017 оны ялагч, 2011, 2018 оны дэд байранд шалгарч байсан бөгөөд 25 удаа гиант слалом төрлөөр шагналын тавцан дээр гарахдаа 13-т нь тэргүүлэгчийн дүрээр гарч байжээ.

Зёльденд Т.Ворлегийн хамтаар Италийн Ф.Бриньоне болон Америкийн М.Шиффрин нар шагналын тавцан дээр гарсан. Тэгвэл бусад шилдгүүдээс В.Ребенсбург 4, Л.Гут 14, Т.Вайратер 27-р байранд орсон байна.

Харин эрэгтэй гиант слалом төрлийн уралдаан ням гаригт явагдах байсан ч цаг агаарын бэрхшээлээс болж цуцлагдсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж