Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн ард байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан зургаан настай хүү уржигдар /2018.10.27/ алга болжээ. Хүү 14.00 цагт алга болсон бөгөөд алга болох үедээ хар ноосон өмдтэй бор алаг ноосон цамцтай цэнхэр өнгийн гуталтай гадуур хувцасгүй явж байжээ. Түүний ар гэрийнхэн аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2018.10.28/ 05.58 цагт хандахад орон нутгийн болон цагдаагийн нийт 117 хүн 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул өнөөдөр /2018.10.29/ цагт түр зогсоосон бол 08.00 цагт дахин эхлүүлжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ