Тайванийн залуучуудад цэргийн алба хаах урам зориг байдаггүй | News.MN

Тайванийн залуучуудад цэргийн алба хаах урам зориг байдаггүй

Тайванийн залуучуудад цэргийн алба хаах урам зориг байдаггүй

Тайванийн залуучуудад цэргийн алба хаах урам зориг байдаггүй

Тайванийн армид цэргийн алба хаавал их сургуульдаа үргэлжлүүлэн улсын тэтгэлгээр суралцах, 312,500 тайвань доллар /10,200 ам.доллар/-ын хадгаламжтай болох зэрэг боломжууд байдаг байна.

Харин цэрэгт татагдах тухай яриаг оюутан, залуус төдийлөн эергээр хүлээж авдаггүй байна. Тэд эх орондоо алба хаахыг “цагийн гарз” гэж үздэг төдийгүй Тайванийг хүчээр хамаагүй илүү, түрэмгий эх газрын Хятадыг эдийн засаг, цэргээрээ гүйцэх гэж оролдох нь утгагүй хэрэг гэж үздэг ажээ.

“Эх газрын Хятад Тайванийг эдийн засгийн хүчээрээ амархан дарчих боломжтой болохоор бид дайн, бослого хийхийг санаархах мэтчилэн мөнгөө дэмий үрэх шаардлагагүй. Би Тайваньд цэргийн алба хаахдаа тийм ч итгэлтэй биш байна” хэмээн  18 настай оюутан Чен Фан И хэлжээ.

Харин Тайванийн армийн зүгээс залуучуудыг цэрэгт татахын тулд их сургуулиудад очиж яриа хийх, флэш-моб зохион байгуулах зэрэг олон ажлуудыг санаачилдаг ажээ.

Тайванийн хувьд 2011 онд цэрэг татлагын цар хүрээг багасган, армийн төсвөө танаж, цэрэг, тусгай хүчнийхний ур чадвар, технологи, кибер аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа амлаж байсан билээ.

Харин Тайванийн одоогийн Батлан хамгаалах яамны сайдын хэлснээр  нийт цэргийн алба хаах насны эрчүүдийг 81 хувийг сайн дурын цэргийн албанд татаж, улсынхаа аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх ажээ. Гэхдээ одоогийн байдлаар тус зорилгодоо хүрэхэд хол байгаа бөгөөд сайн дураараа цэргийн алба хаах хүсэлтэй хүмүүсийн тоо жилээс жилд цөөрсөөр байгаа юм. Тиймээс улсынхаа аюулгүй байдлыг өөр чиглэлээр хамгаалах арга замыг бодолцох нь зүйтэй хэмээн хэлэх хүмүүс ч байгаа аж.

Тайваньд болж байгаа бослого тэмцэлд оролцох цэргүүдийн тоо нэмэгдсэн бөгөөд түүнийгээ дагаад амиа алдсан цэргүүдийн тоо ч бас өсч байгаа юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд 1000 гаруй халагдсан цэргүүд цэргийн бэлтгэлийн үүргээсээ зугтсан хэргээр баривчлагдаж, шийтгэл хүлээсэн аж.

Тайвань өнгөрсөн жилийнхээ батлан хамгаалан нийт  зардлын 47 хувийг зөвхөн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүндээ зарцуулсан байна. Харин цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цэргийн зэвсэг, технологид зарцуулж байгаа мөнгө нь маш бага байгаа аж.

Тайвань заавал хаах цэргийн албаны хугацааг гурван жилээс дөрвөн сар болгон бууруулаад байгаа боловч залуучууд нь иргэний үүргээсээ эрх чөлөөгөө дээгүүрт тавьж байгаа хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Ройтерс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jh 2018-10-29 66.181.168.220

boovtoil bol yavdag l bh doo

Avatar

Монгол мэргэжлийн цомхон армитай баймаар байна... 2018-10-29 175.38.117.60

Манайх мөн мэргэжлийн цомхон цэргийн албатай болоод бусдыг нь сайн дураар нь хаалгуулах хэрэгтэй, цэрэгт явсан залуус аа орон сууц, ажлын байртай болоход нь хамгийн түрүүнд авч үздэг, тодорхой хэмжээний хөнгөлөлттэй байхаар боловсруудах хэрэгтэй! Манайд бөхчүүд цэргүүд бэлдсэнээс ойрын хэдэн жил ахиухан инженер, архитектор бэлдэх хэрэгтэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж