ХҮН: Сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болго

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

ХҮН: Сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болго

ХҮН: Сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болго

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /2018.10.29/ Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ мэдээлэл хийлээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн мэдээллийг ил болгохыг шаардав. Мөн улсын төсвөөс эдгээр санд мөнгө хуваарилахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв.

ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/олгосон зээлийн асуудал бол ганцхан МАН-ын асуудал биш. Энэ бол төсвийн мөнгийг завшиж, мөнгө хүүлэх эртний арга юм. Иймд ЖДҮХС-гаас зээл авсан хэдхэн сайдыг огцруулаад өнгөрөх биш, ул суурьтай хандах хэрэгтэй. Нөхцөл байдлыг судлаад үзэхэд ЖДҮ эрхлэгчдийн 80 хувь нь 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахад л хангалттай байдаг юм. Гэтэл яагаад хоёр тэрбум төгрөгийн зээлийн журам гаргаад, тэр мөнгийг нь сайд дарга нар авчихсан байна вэ. Том зургаараа бол хэдхэн сайдын асуудал биш, улс төрийн хүрээнийхний мөнгө хүүлэх тогтолцоотой холбоотой. Сум хөгжүүлэх сангаас ЖДҮ-г дэмжих нэрээр 2012-2016 онд мөнгө тараасан. Энэ үед ихэвчлэн эрх баригчдын дэмжлэгтэй нөхөд аваад, дууссан. Иймд Сум хөгжүүлэх сан, ЖДҮХС-гаас олгосон зээлийн мэдээллийг ил болгохыг шаардаж байна.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд:

-УИХ-ын сонгуулийн өмнө 60 тэрбумтай холбоотой бичлэг цацагдсан. Энэ талаар нийгэм даяар шуугьсан. Гэтэл бидний мэдэхгүй маш олон сангаар дамжуулж хэдэн зуун тэрбум төгрөг угааж байна. Банкны жилийн хүү өнөөдөр дунджаар 25 хувь байна. Гэтэл ББСБ-ын жилийн хүү 20-100 хувь байдаг. Энэ олон ББСБ-г санхүүжүүлэх гол үүсвэр нь сангаар дамжуулж авсан зээлийн мөнгө юм. Сангаар дамжин олгож байгаа зээлийн асуудлыг бид жижиг асуудал гэж харж болохгүй. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл авсан мөнгөө ББСБ-аар дамжуулж 100 хувийн хүүтэй зээлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж