Дэлхийн Буддын шашны форум болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн Буддын шашны форум болж байна

Дэлхийн Буддын шашны форум болж байна

Хятадын зүүн хэсэгт орших Путиань хотод тав дахь удаагийн Дэлхийн Буддын форум ням гаригт нээлтээ хийжээ. 2005 онд хамгийн анхны форум зохион байгуулагдаж байсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга баярын захидал илгээсэн байна. Уг арга хэмжээг Хятадын Буддын шашны холбоо, Хятадын шашин соёлын холбоо гэх хоёр байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд Өмнөд Солонгос, Канад, АНУ, ОХУ, Камбож, Филиппин гэх мэт 55 орны 1000 гаруй буддын шашинтнууд оролцсон байна.

“Буддын шашны форумын гол зорилго бол Буддын соёлыг эергээр түгээн сурталчлах, Буддын болон бусад шашнуудын хоорондын солилцоог сайжруулах, хүн төрөлхтний хүнлэг энэрэнгүй ирээдүйд хувь нэмрээ оруулах юм” гэж Хятадын шашин соёлын холбооны нарийн бичгийн даргын орлогч Шиао Хон  хэлжээ.

 

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж