“Хятад, Монгол найрамдлын дуу” анхны тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

“Хятад, Монгол найрамдлын дуу” анхны тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна

“Хятад, Монгол найрамдлын дуу” анхны тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилж байна

Хятад хэл мэддэг, сонирхдог  залууст энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх бас нэгэн шинэ боломж нээгдэж байна. Энэ жилээс “Хятад, Монгол найрамдлын дуу” хэмээх тэмцээнийг 16-45 насны залуусын дунд тогтмол зохион байгуулахаар болж, анхдугаар тэмцээний эхний шатны шалгаруулалт өнгөрсөн Бямба гаригт /2018.10.27/ Монголын хүүхдийн урлан бүтээх төвд амжилттай явагдлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын олон улсын радиогийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Күнзийн институт зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн гурван шаттай явагдах ба нэгдүгээр шатны оролцогч 60 хүнээс авьяас чадвараараа шалгарсан 30 залуус дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо. Зохион байгуулагчдын зүгээс оролцогч бүрт сертификат олгож, хөгжим дуунд дуртай залуусын сонирхолд нийцсэн чихэвчийг хүн бүрт урамшуулал болгон бэлэглэжээ. Харин тэмцээний ялагчаар гурван хүнийг тодруулж, 10,000 юань хүртэл шагналыг олгох аж.

Хоёрдугаар шатны шалгаруулалт арваннэгдүгээр сарын 3-нд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болох бол эцсийн шатны Гала тоглолт арваннэгдүгээр сарын 18 нд Монголын хүүхдийн ордонд болно. “Хятад, Монгол найрамдлын дуу” тэмцээн БНХАУ-д мөн адил зохиогдож, монгол дуугаар өрсөлдсөн Хятадын талын зургаан ялагч хэдийн тодорсон бөгөөд тэд Гала тоглолтод ирж оролцох юм.

Тэмцээний бүртгэлийг 60 хүнээр хязгаарласан байсан ч оролцох хүсэлтэй залуус маш олон байсан тул ирэх жилээс оролцогчдын тоог нэмэх талаар зохион байгуулагчид судалж үзнэ гэлээ.

А.АМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж