Формула-1 уралдааны түүхэн амжилтын эзэн | News.MN

Формула-1 уралдааны түүхэн амжилтын эзэн

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Формула-1 уралдааны түүхэн амжилтын эзэн

Формула-1 уралдааны түүхэн амжилтын эзэн

Өнгөрсөн амралтын өдөр Л.Хэмилтонд Мексикийн гараанд 4-р байранд орсноор энэ оны дэлхийн аварга өндөрлөхөөс 2 гарааны өмнө дэлхийн аваргын болзлоо биелүүлсэн. Энэ жил түрүү байр хүртсэнээр Л.Хэмилтон дэлхийн аваргын 5 дахь түрүүгээ хүртэж байна. Формула-1 уралдааны түүхэнд Их Британи улсаас төрөн гарсан хамгийн агуу нисгэгч бол Л.Хэмилтон юм. Тэрбээр Их Британи улсаас формула-1 уралдааны дэлхийн аварга цол хүртсэн 10 нисгэгчээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нисгэгч болж байна. Их Британи улсын 10 нисгэгчийн хүртсэн 18 түрүүгийн 5-г нь Луис ганцаараа хүртэж байна. Түүнд дахин түрүүлж амжилтаа ахиулах ч боломж бүрэн бий. Ингээд авто спортын хурд хүчний гайхамшгийг харуулсан формула-1 уралдааны бүх цаг үеийн түүхэнд мөнхөрсөн нисгэгчдийн амжилттай танилцъя.

Нисгэгчдийн түрүүлсэн амжилт

  1. М.Шумайхер (Герман) – 7 удаа түрүүлсэн
  2. Хуан Мануэл Фангио (Аргентин), Л.ХЭМИЛТОН (Их Британи) – тус бүр 5 удаа түрүүлсэн
  3. А.Прост (Франц), С.ФЕТТЕЛ (Герман) – тус бүр 4 удаа түрүүлсэн
  4. Ж.Брэдхэм (Австрали), Ж.Стюарт (Их Британи), Н.Лауда (Австри), Н.Пикуэ, А.Сенна (хоюулаа Бразил) – тус бүр 3 удаа түрүүлсэн
  5. А.Аскари (Итали), Г.Хилл, Ж.Кларк (хоюулаа Их Британи), Э.Фиттипалди (Бразил), М.Хайккинен (Финланд), Ф.АЛОНСО (Испани) – тус бүр 2 удаа түрүүлсэн
  6. 1 удаа түрүүлсэн 17 нисгэгч байна

Луис энэ улиралд нийт 9 гараанд түрүүлээд байгаа бөгөөд одоо 2 гараа үлдээд байна. Тэрбээр Мексикийн гарааны дараах байдлаар Луис Хэмилтон карьерынхаа турш 71 удаа түрүү хүртэж байсан бөгөөд энэ амжилт нь бүх-цаг үеийн түүхэнд 2-рт орох амжилт юм. Түүний урд домогт нисгэгч М.Шумайхер 18 жил уралдахдаа 91 гарааны ялагч болсноор тэргүүн эгнээнд бичигддэг. Тэгвэл Л.Хэмилтоны гол өрсөлдөгч С.Феттел 52 гараанд түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн 3-рт бичигдэж байна.

Мөн Л.Хэмилтон формула-1 уралдааны түүхэнд бас нэгэн амжилтыг эзэмшигч юм. Пол-посишн буюу уралдааны замыг тэргүүн эгнээнээс 81 удаа эхлүүлж байсан. Энэ нь бүх цаг үеийн түүхэнд 1-рт бичигдэх амжилт юм. Харин түүний өрсөлдөгч С.Феттел 55 удаа уралдааныг тэргүүн эгнээнээс хлүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж