Их Британийн нисгэгч Л.Хэмилтон тав дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Их Британийн нисгэгч Л.Хэмилтон тав дахь түрүүгээ хүртлээ

Их Британийн нисгэгч Л.Хэмилтон тав дахь түрүүгээ хүртлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Мексик улсад "Формула-1" уралдааны 2018 оны дэлхийн аваргын 19 дэх гараа болов. Тус гараанд “Ред Булл” багийн Нидерланд улсын нисгэгч М.Верстаппен 1 цаг 38 мин 28.851 сек-н амжилтаар түрүүлж, энэ улирлын хоёр дахь түрүүгээ хүртсэн.

Гэхдээ М.Верстаппены түрүүгээс илүүтэй анхаарал татсан үйл явдал нь “Мерседес” багийн Их Британи нисгэгч Л.Хэмилтоны тав дахь дэлхийн аваргын болзлоо биелүүлсэн явдал байлаа. Уралдааны өмнө тав дахь дэлхийн аваргын болзлоо ялалтаар хиймээр байна гэсэн боловч Мексикт дөрөвдүгээр байранд орсон. Хэдийгээр тав дахь түрүүгээ хүртэх болзлоо ялалтаар баталгаажуулж чадаагүй ч түүхэнд үлдэх амжилтыг бүтээсэн юм. Дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр итгэл төгс тэргүүлж байсан Л.Хэмилтоны хувьд Мексикт эхний 7-д шалгарахад л дэлхийн аваргын болзлоо хангах байсан. Ийм тэрээр ажлаа сайн хийж 4-р байранд шалгарснаар улирал дуусахаас 2 гарааны өмнө дэлхийн аваргын болзлоо хангаж байна.

33 настай Британи нисгэгч Л.Хэмилтон Мексикийн гараанд 4-р байранд орсноор 358 оноотой болж дад байранд яваа “Феррари” багийн С.Феттелээс 64 онооны урд бичигдэж байна. Одоо Бразил болон Абу Дабигийн гранпри үлдээд байгаа бөгөөд энэ хоёр гарааны үр дүнгээс үл шалтгаалан дэлхийн аварга болж байна. Л.Хэмилтон ийнхүү дэлхийн аваргын 5 дахь цомоо хүртснээр формула-1 уралдааны Бүх-цаг үеийн түүхэнд 2-р байранд орж ирлээ. Формула-1 уралдааны түүхэнд Германы домогт нисгэгч М.Шумахер 7 түрүүтэй бичигддэг бол Аргентины Хуан Мануэл Фангио 5 түрүүтэй удаалж байсан. Тэгвэл Л.Хэмилтон Аргентин нисгэгчийн амжилттай зэрэгцэж байна.

Мексикийн гранпригийн онооны бүсэд багтсан 10 нисгэгч:

  1. М.Верстаппен “Ред Булл” – 1 цаг 38 мин 28.851 сек
  2. С.Феттел “Феррари” +17.316 сек
  3. К.Райкконен “Феррари” +49.914 сек
  4. Л.Хэмилтон “Мерседес” +1 мин 18.738 сек
  5. В.Боттас “Мерседес” + тойрог
  6. Н.Хюлкенберг “Рено” + 2 тойрог
  7. Ч.Леклерк “Заубер” +2 тойрог
  8. С.Вандүүрне “Рено” +2 тойрог
  9. М.Эрикссон “Заубер” +2 тойрог
  10. П.Гасли “Торо-Россо” +2 тойрог

Дэлхийн аваргын дараагийн гараа Бразил улсад ирэх сарын 11-нд болох бол сүүлчийн гараа 11 сарын 25-нд Абу Дабид явагдснаар энэ жилийн дэлхийн аварга өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж