УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганаар хэлэлцэн батлагдаж, 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанк нь Банкинд албадлагын арга хэмжээ авах журмын төслийг боловсрууллаа.
Захиргааны Ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор танилцуулж байна. Журмын төсөлтэй доорх холбоосоор танилцана уу.
Эх сурвалж: МОНГОЛБАНК