Залуу бөхчүүд Борис Будаевын тэмцээнээс 13 медальтай

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Залуу бөхчүүд Борис Будаевын тэмцээнээс 13 медальтай

Залуу бөхчүүд Борис Будаевын тэмцээнээс 13 медальтай

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (1998-2001 он) олон улсын тэмцээн аравдугаар сарын 26-27-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Якут, Тува, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 230 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас 70 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 13 медаль хүртжээ.

БУРИАДЫН ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:

70 кг: Болдбаатарын Сундуйжадамба – хүрэл
74 кг: Батсуурийн Отгонбаяр – хүрэл
79 кг: Баасандоржийн Цэрэндаш – алт
79 кг: Ичинхорлоогийн Баатарчулуун – мөнгө
86 кг: Энхтүвшингийн Батмагнай – мөнгө
92 кг: Чинбатын Алтангэрэл – мөнгө
97 кг: Төмөрбатын Мөнгөншагай – алт
97 кг: Болорын Бадрал – мөнгө
97 кг: Цогбадрахын Баттулга – хүрэл
97 кг: Мөнхбатын Сумъяабазар – хүрэл
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл – алт
125 кг: Буянтогтохын Ганзолбоо – мөнгө
125 кг: Содбилэгийн Ган-Эрдэнэ – хүрэл

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж