Индонезийн онгоц далайд осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Индонезийн онгоц далайд осолджээ

Индонезийн онгоц далайд осолджээ

Индонезийн нийслэл Жакартагаас Пангкал Пинанг хот уруу нислэг үйлдэж байсан “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” зорчигч тээврийн онгоц хөөрөөд удалгүй нислэгийн хяналтын төвөөс холбоо тасарчээ. 181 зорчигчтой хөөрсөн онгоц далай дээгүүр нисэж байхдаа холбоо тасарсан байна. Зорчигчдоос гадна нисэх багийн зургаан гишүүн байжээ. Холбоо тасраад удалгүй Индонезийн Эрэл хайгуул эрсдэлийн агентлагаас онгоц Индонезийн Жава арлын ойролцоох далайд осолдсон тухай мэдээлжээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ба 130 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байна.

“Boeing 737 MAX 8” онгоц өнөөдөр /2018.10.29/ өглөө орон нутгийн цагаар 06.20-д Жакартагаас хөөрч, цагийн дараа Пангкал Пинанг хотод газардах ёстой байжээ. 2016 оноос ашиглаж байгаа “Boeing 737 MAX 8” онгоц 210 хүний даацтай.  Нислэгийн зөвлөх Гэрри Сойхатман осолдсон онгоцонд туршилтын нислэгийн үеэр бага зэрэг асуудал үүсэж байсан тухай BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Lion Air” компани нь 1999 онд байгуулагдсан Индонезийн нислэгийн хамгийн хямд бөгөөд том компани. Тус компани нь Зүүн өмнөд Ази, Австрали, Дундад Ази руу цөөн тооны нислэг үйлддэг ба ихэвчлэн дотоодын нислэг хийдэг байна. Аюулгүй байдал болон менежмент муу гэх шалтгаанаар 2016 оноос хойш Европ руу нисэх эрхгүй болсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж