"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх" олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх" олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ

"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх" олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ

Статистикийн мэдээгээр Монгол Улсын хүн амын 50.84 хувь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс 78000 гаруй эмэгтэй өрх толгойлон амьдарч, хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд өсч байна. Эдгээр тоон мэдээллийн цаана нуугдаж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэл” хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг МЭХ-оос уриалж, "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар яг одоо мэдээлэл хийж байна. Тодруулбал,  “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа аж. Энэ талаар мэдээллийг шууд дамжуулж байна.

Тус аяны талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Гарынхаа чадал булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж бахаа хангаж хүслээ гүйцээж суугаа "АРААТНУУД"- тай тэмцэх цаг хэдийнэ болжээ. Гэр бүлийн хүчирхийллийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийлэлийг нуудаг харин 14 хувь нь хүчирхийллийг тэсдэггүй хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн 1 жилд 15000 гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12000 гэр бүл нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон гэх статистик бий. Үүнээс болж 19000 хүүхэд аав ээжийн бүтэн хайранд өсөлгүй хохирч байна. Гэр бүлээ хуурч эхнэр хүүхдээ араар тавьж харилцаандаа сэв суулгаснаар хүчирхийлэл мөн үйлдэгддэг гэсэн судалгаа байна. Иймээс "ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ" олон нийтийн хөдөлгөөнд таныг, та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө, ойр дотноосоо, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч хамаагүй сайн сайхнаар хандаж саар бүхнийг мэдээлж тусч хүнлэг байх нь энэхүү хөдөлгөөний эхлэл юм. "ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ"-эд хүн бүхний оролцоо чухал. Та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХҮНЛЭГ нийгмийн төлөө яг одоо нэгдээрэй" хэмээн хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж