“Монгол энтерпрайзингийн эрэл” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

“Монгол энтерпрайзингийн эрэл” сургалтыг амжилттай зохион байгууллаа

“Монгол энтерпрайзингийн эрэл” сургалтыг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Идэвхижсэн 2030” төслийн хүрээнд залуусыг шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Энтерпрайзингийн эрэл” сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ болон холбогдох хүмүүс оролцлоо.

Тус арга хэмжээнд нийт 350 залуучуудаас сонгогдсон 48 оролцогч хоёр өдрийн турш дөрвөн өртөө дамжин олон сонирхолтой даалгавруудыг багийн ажиллагаатайгаар гүйцэтгэн өөрсдийн “Тууштай байдал, эрмэлзэл”, “Бүтээлч хандлага”, “Бие даах чадвар”, “Эрсдэл хүлээх чадвар”, “Амжилтад хүрэх хэрэгцээ” гэсэн мэдлэг чадваруудаа хөгжүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх арга хэмжээг НҮБ дэлхийд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж