Д.Эрдэнэбат: Би нэг ч төгрөгийн зээл аваагүй

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Би нэг ч төгрөгийн зээл аваагүй

Д.Эрдэнэбат: Би нэг ч төгрөгийн зээл аваагүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуваарийн дагуу хуралдах байсан ч хуралдсангүй. Харин тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл олгосон асуудалтай холбогдуулан түүнийг Аж үйлдвэрийн сайд байхдаа хэд хэдэн компанид давуу эрх олгон зээл олгосон гэсэн мэдээлэл гараад байсан юм. Ардчилсан намынхан өөрсдөө ч гэсэн зээл авч байсан хэрнээ Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж ярих болсон.  Энэ талаар Д.Эрдэнэбатаас тодрууллаа


-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зарим нэр бүхий гишүүд зээл авсантай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэвч АН-ын гишүүд ч бас ДЖҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан, давуу эрх олгож, зээл олгосон гэх мэдээлэл гараад байна?

-АН мэдээлэл хийсэнтэй холбогдуулан сөрөг улс төр явж байгаа гэдэг нь ойлгомжтой байна. Хэвлэл мэдээлэл ч гэсэн аль аль талын мэдээллийг тэнцвэртэй хүргэх ёстой. Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ДЖҮ-ийг эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь миний үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ бузар улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай. Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллүүд дутуу дулимаг гарч байна. Улс төрийн захиалгаар, нэг өнцгийг барьсан мэдээлэл түгээж байгаа нь нийгэмд буруу ойлголт өгөөд байх шиг байна. Би сайд байхдаа болон өмнө нь өөрийн болон гэр бүлийнхээ эзэмшдэг компани дээр нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг би сайн мэднэ. Аливаа нэгэн зээл олгогдоход тухайн салбарын сайдын гарын үсэг зурах нь зайлшгүй үйлдэл. Гэхдээ асуудлыг аль өнцөгөөс тайлбарлах вэ гэдэг нь өөрөө асуудал. Зарим хэвлэлээр миний гаргасан бүх шийдвэрүүдийг гаргаж тавьсан байна. Бүх зээл олгосон жагсаалт миний гар дээр одоо ч байна. Энэ зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдийн зээл байгаа. 2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 200 тэрбум төгрөгийн зээл олгох байсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учраас зээл олгогдоогүй. Энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын зээлүүд олгогдож байсан бөгөөд бүх жагсаалт нь ил байгаа. Засгийн газрын 2015 оны 26-р тогтоол гарч, ДЖҮ-д зориулж есөн хувийн хүүтэй зээл, зөвхөн арилжааны банкаар дамжиж олгогдсон.  Энэ үед бүх зүйл сонгон шалгаруулалтаар явсан. Ер нь бол өнөөдрийн энэ улстөрчдийн үйлдэлтэй өмнө нь авсан жирийн иргэдийн зээлтэй холбож тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна. Өнөөдрийн олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай, бодлогоор олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг АН хэлж байгаа юм. Цаашид төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоож, эргэж нягтлах цаг болсон байна гэж бодож байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж