“Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” 2019 онд хүчин төгөлдөр болно

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

 “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” 2019 онд хүчин төгөлдөр болно

 “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” 2019 онд хүчин төгөлдөр болно

2017 оны Нобелийн энх тайвны шагналын эзнээр “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын хөдөлгөөн (ICAN)” хэмээх байгууллага тодорсон билээ. Цөмийн зэвсгийн учруулж буй хор хөнөөл юу юунаас илүү ноцтой болж буй өнөө үед олон улсын нийгэм, улс төрд үзүүлж буй тус байгууллагын нөлөөг нь өндрөөр үнэлэн тус шагналыг олгосон байдаг.

Уг байгууллага нь дэлхий даяар байрласан 100 гаруй төрийн бус байгууллагуудын нэгдэл бөгөөд цөмийн зэвсгийн аюулаас хүн төрөлхтнийг ангижруулахад чиглэсэн олон ажлуудыг санаачлан хийдэг байна. Тэдний өдгөө хийж  буй хамгийн гол ажил нь “Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээг байгуулахад гол үүргийг гүйцэтгэх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл нь хамгийн багадаа 50 улс орон тус гэрээнд нэгдэн орох ажээ. Харин гэрээг 2017 оны долдугаар сарын 07-нд баталсан байна.

Гэрээнд нэгдсэн улс орнууд цөмийн зэвсэг үйлдвэрлэх, турших, байрлуулах, шилжүүлэх, бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор цөмийн материалыг ашиглахгүй байх зэрэг нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй аж.

Одоогоор тус гэрээнд гуч гаруй улс орнууд нэгдээд байгаа бөгөөд 2019 оны сүүлч гэхэд гэрээний хүчин төгөлдөр болох нөхцөл  буюу 50 улс нэгдэн орох төлөвлөгөөтэй байгаа хэмээн тус байгууллагын төлөөлөгчид ярьжээ.

Тус гэрээг эсэргүүцэх хүмүүс ч олон байгаа ажээ. Учир нь улс орон цөмийн зэвсэгтэй байснаараа болзошгүй дайнаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хүчтэй гэдгийг бусдад харуулж, анхааруулах боломжийг олгодог байна. “Тэдний энэ үзлээр бол  их хэмжээний цөмийн зэвсэгтэй байх тусам улс орны аюулгүй байдлын баталгаа нэмэгддэг юм бол Хойд Солонгосын хувьд байдал яагаад ийм байгаа юм бэ?” хэмээн тус байгууллагын захирал Беатрис Фин хэлжээ. Энэ нь Америкт зэвсэг эзэмшиж байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай ч мөн адилхан юм. Хүн буутай байснаараа өөрийгөө хамгаална гэж бодон биедээ зэвсэг авч явах боловч яг үнэндээ зэвсэгтэй хүн рүү дайрах, түүнийг буудах магадлал илүү өндөр байдаг байна.

Түүнчлэн, АНУ 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевтай байгуулсан “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай 1987 оны гэрээ”-ээс гарах тухайгаа мэдэгдээд байгаа билээ. АНУ энэхүү гэрээнээс гарснаараа “дайсагнасан” улсуудын эсрэг чиглэсэн пуужингийн тусгалын системээ байрлуулах боломжтой болох аж. Тиймээс дахин “цөмийн уралдаан”-ыг эхлүүлэхгүй байхад тус гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн олон нийт найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: РОЙТЕРС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж