Био йодоор баяжуулсан ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭЭЛТ боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Био йодоор баяжуулсан ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭЭЛТ боллоо

Органик иодыг хүнсний үйлдвэрт ашиглан, баяжуулсан хүнсээр дамжуулан хүн амын органик иодын хэрэглээг нэмэгдүүлэх, йодын дутагдлыг богино хугацаанд арилгах зорилготой “Био йод – Урт насла, удаан жарга” үндэсний хөтөлбөрийн анхны бүтээгдэхүүнүүд нээлтээ хийлээ.

Био йодтой гоймон

Нүүдэл жи ХХК нь монголчуудын өдөр тутам хэрэглэдэг Гурилтай шөл, Цуйван, Шпаггети гэх мэт олон төрлийн амтат хоолыг хийхэд чанарын өндөр шалгуурыг хангасан гоймон үйлдвэрлэдэг билээ. Ингэхдээ “энгийн биш эрүүл мэндэд сайныг нь” буюу Монголчуудын хэрэглээ болсон борцтой, ясны шөлтэй, бүхэл үрийн, хоёрдугаар гурилын гэх мэт органик бүтээгдэхүүнүүдийг орц найрлагандаа оруулж өгдөг. Харин энэ удаа Био йод төсөлтэй хамтран йодоор баяжуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. 100 гр йодтой гоймон идсэнээр 30 мкгр йодыг авах ба энэ нь хүүхдийн өдрийн хэрэгцээний 70%-тай тэнцэх юм байна.

Био йодтой өндөг

Монгол улсын анхны бүрэн автомат, орчин үеийн технологи бүхий жилдээ 100 сая өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 мянган толгой шувууны аж ахуйг амжилттай хэрэгжүүлж буй НВЦ группын Баян өндөгний үйлдвэр нь салбарынхаа хөгжилд дахин нэг дэвшлийг нэвтрүүлэн Био йодоор баяжуулсан өндгийг худалдаанд гаргаж эхлээд байна. Нэг өндгөнд 50 мкгр буюу хүүхдийн нэг өдрийн йодын хэрэгцээ, насанд хүрсэн хүний нэг өдрийн йодын хэрэгцээний гуравны нэгийг агуулсан байдаг юм байна.

Био йодтой бяслаг

Бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүнийг бүтээж буй Cheese Republic брэнд Био йод хөтөлбөртэй хамтран йодоор баяжуулсан бяслагийг танилцуулж байна. Энэхүү монголд үйлдвэрлэсэн бяслагийн 200 гр- д 200 мкгр буюу дөрвөн хүүхдийн өдрийн хэрэгцээ байдаг байна.

Нээлтийн арга хэмжээнд Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэг, жүжигчин Т.Бархүү, тогооч Я.Энхээ нар оролцож, өөрийн эрүүл хооллолтын хэв маяг, йодыг өдөр тутмын хоол хүнсээрээ хэрхэн авах тухай туршлагаасаа хуваалцлаа.

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчид йодоор баяжуулсан бүтээгдэхүүнүүдийг онцгой хямдралтай үнээр худалдан авч, тогооч Энхээгийн хийсэн йодоор баяжуулсан хоолыг амталлаа.

Өдөр тутмын эрүүл хооллолтондоо йодоор баяжуулсан бяслагийг Номин супермаркетийн сүлжээгээр, Нүүдэл йоджуулсан гоймон болон йоджуулсан өндгийг Номин супермаркет, Имарт салбаруудаас худалдан авах боломжтой юм.


Хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлэгч

“Сайнбиотех” ХХК

Хөтөлбөрийг дэмжигч байгууллагууд

МҮХАҮТ

“Cheese Republic” ХХК

“Нүүдэл Жи” ХХК

“НВЦ” ХХK

Хөтөлбөрийн албан ёсны фэйсбүүк хуудас

https://www.facebook.com/bioiod.mongolia/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж