BTS Чарли Путтэй хамтарсан тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

BTS Чарли Путтэй хамтарсан тоглолт хийнэ

BTS Чарли Путтэй хамтарсан тоглолт хийнэ

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хөвгүүдийн хамтлагуудын нэг BTS ирэх сард АНУ-ын дуучин Чарли Путтэй хамтарсан тоглолтоо хийхээр болжээ. Тэдний тоглолт арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Инчеоны “Намдонг” цэнгэлдэхэд болох юм байна. Арван нэгдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд Өмнөд Солонгост Америкийн дуучдын нэгдсэн тоглолт болох бөгөөд өмнөх өдөр нь BTS, Чарли Пут нар хамтарсан тоглолтоо хийхээр болсон гэнэ.

2013 онд байгуулагдсан BTS хамтлаг нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн амжилттай хамтлаг болоод байгаа билээ. Долоон гишүүдээс бүрдсэн тус хамтлаг НҮБ-ын чуулганд үг хэлсэн солонгосын анхны хамтлаг болж түүхэнд бичигдсэн, Америкийн хөгжмийн “Billboard” чартыг тэргүүлсэн Анхны Солонгос хамтлаг гэх зэрэг олон амжилтын эзэд болсон байна.  BTS хамтлагийн Love Yourself, Tear цомог Америкт дангаараа 164 мянган хувь борлогдсон бол дэлхий даяар бараг хоёр сая хувь борлогдоод байгаа аж. Өмнө нь Өмнөд Солонгосын ямар ч хамтлаг ийм амжилт гаргаж байгаагүй юм.

 

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж