Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулна

Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулна

Улсын хэмжээнд 200 орчим үйлдвэр цех үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэд жилд 900 орчим сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч эдгээр үйлдвэр хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг ашиглаж, жилд 80 орчим сая литр сүү боловсруулж, 4000 тонн хуурай сүү импортоор авч байгаа.

Жилд үйлдвэрлэх сүүний хэмжээг нэмэгдүүлж, импортоор хуурай сүү оруулж ирэхийг багасгахын тулд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас "Сүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт" төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төсөл хэрэгжсэнээр фермерүүд сүүгээ үйлдвэрт тогтмол нийлүүлж, үнэ цэнийг нь өсгөх боломжтой аж.

Ингэхийн тулд сүү үйлдвэрлэгчдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа баталж, нотлох нь хамгийн чухал. Малчид сүүгээ бэлтгэн, нийлүүлэхийн тулд зохистой дадалд суралцсан байх ёстой. Сүү бэлтгэх, нийлүүлэх зохистой дадал гэдэгт малын эрүүл мэнд, сүү саах үеийн ариун цэвэр, эрүүл ахуй, малын тэжээллэг ус, малын тавлаг байдал, орчны нөхцөл зэрэг таван зүйл багтаж байна. Ийнхүү сүүний гарал үүсэл, ариун цэврийн баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгч худалдан авч буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэр, сүү нийлүүлсэн малчны харьяалал, саалинд хамрагдаж буй мал эрүүл эсэх, бэлчээрийн ургамлын төрөл зүйл, төлөв байдлын талаарх бүхий л мэдээллийг хэрэглэгчид мэдэх боломжтой гэнэ.

Төсөл эхний ээлжид Төв аймгийн Борнуур, Сүмбэр сумдын Бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/-ийн нийт 250 орчим малчин өрх, фермерийн 2500 орчим саалийн үнээг хамруулахаар төлөвлөжээ. Төсөлд хамрагдаж буй малчид малаа мал эмнэлгийн үзлэг шинжилгээ, үйлчилгээнд тогтмол хамруулах, чанартай өвс, тэжээл, усаар хангах, сүүгээ гэрээнд заасны дагуу тогтмол үйлдвэрт нийлүүлэх, ээмэгжүүлэх зэрэг үүрэг хүлээж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж