Аялахаар яваад сураггүй болсон хятад иргэдийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Аялахаар яваад сураггүй болсон хятад иргэдийг хайж байна

Аялахаар яваад сураггүй болсон хятад иргэдийг хайж байна

БНХАУ-ын хоёр иргэн аравдугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд очиж, аялахаар гараад сураггүй болжээ. Тодруулбал, 25 настай эрэгтэй М, 28 настай, эмэгтэй Г нар ууланд гурав хоног аялаад ирнэ гэж хэлж гараад өнөөг болтол сураггүй байгаа аж. Дуудлага анх Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт аравдугаар сарын 25-нд 01.02 цагт ирснээр эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Эрэлд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн зургаан алба хаагч, Тагнуулын газрын нэг алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь хоёр хүн, нийт 36 хүн, таван автомашин, таван морь, нэг нохойтой гурван бүлэгт хуваагдан ажиллажээ.

Аравдугаар сарын 28-ны өдөр нэгдүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар багийн Ар голын-Эх гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, хоёрдугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, гуравдугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.30 цагт түр зогсоосон аж. Харин өнөөдрөөс /2018.10.29/ өглөөний 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж