Урлагийн наадмын аваргуудаа шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Урлагийн наадмын аваргуудаа шалгаруулжээ

Урлагийн наадмын аваргуудаа шалгаруулжээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх урлаг, уран сайхны үйл ажиллагааг өрнүүлэх,  урлагийн авьяастнуудыг тодруулж алдаршуулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын урлагийн наадмыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Урлагийн наадамд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын 12 багийн 400 гаруй алба хаагч оролцож, дуу, бүжиг, хөгжмийн нийт 8 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Нийлбэр дүнгээр тусгай байранд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв,  гуравдугаар байранд СХД-ийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нэгдүгээр байранд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж