Энэ оны сүүлийн Мастерс тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Энэ оны сүүлийн Мастерс тэмцээн эхэллээ

Энэ оны сүүлийн Мастерс тэмцээн эхэллээ

Мэргэжлийн талбайн теннисний ертөнцөд чанар чансаа, цар хүрээгээрээ Их Дуулга тэмцээний дараа ордог эрэгтэйчүүдийн АТР Мастерс цувралын энэ оны сүүлчийн тэмцээн болох Парисын мастерс тэмцээн өнөөдөр эхлэж байна. 1968 оноос зохиогдож эхэлсэн Парис мастерс тэмцээн энэ жил шагналын сан 4.2 сая евро бөгөөд түрүүлсэн тамирчин 973 мянга, дэд байранд 477 мянга, хагас шигшээд шалгарсан теннисчид 240 мянган еврогийн шагнал хүртэнэ. Мөн түрүү байр 1000, дэд байра 600, хагас шигшээд шалгарвал 360 оноог чансааны оноон дээрээ нэмж авна.

Битүү дээвэртай, хатуу гадаргуутай талбайд болдог тус тэмцээн нь Парис хотноо болдог талбайн теннисний томоохон хоёр тэмцээний нэг юм. Ролан Гаррос буюу Францын их дуулга гадна талбайд шороон гадаргуутай талбайд болдог бол Парисын мастерс нь битүү ордонд хатуу гадаргуутай талбайд болдог. Энэ жилийн Парисын мастерст талбайн теннисний бүхий л шилдгүүд ирээд байна. Р.Надал, Н.Жокович, Р.Федерер тэргүүтэй шилдгүүд байгаа бол Э.Мюррей бэртлийн улмаас оролцохгүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж