Н.Учрал тэрбумын зээлээ өдөрт нь төлнө гэж “томров”

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Н.Учрал тэрбумын зээлээ өдөрт нь төлнө гэж “томров”

Н.Учрал тэрбумын зээлээ өдөрт нь төлнө гэж “томров”

Өчнөөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулах тухай ярьж ирсэн гишүүд маань "Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан" зэрэг төрөөс тодорхой дэмжлэг авдаг сангуудын зээлийг өөрсдөө авдаг нь “нотлогдов”. Хэн нь хэдэн төгрөгийн зээл авсныг бүгд олж харсан. Эхнээсээ ч багшаа байя аа гэдэг шиг тэр зээлээ буцаагаад төлчихье гээд хэлж байх. Яаж ч харсан жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий этгээд нь эзэмшдэг компанид их хэмжээгээр зээл олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж боломгүй зүйлс. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчид нь төслийн шаардлагын дагуу зээл авах материал бүрдүүлсэн ч тэнцсэнгүй гэсэн ганцхан үгээр жагсаалтаас хасагдаж байхад, гишүүд, тэдний хамаарал бүхий этгээд нь шаардлага хангаагүй ч зээл аваад сууж байгааг шүүмжлэхгүй байхын аргагүй.

Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын хэд хэдэн гишүүн авсан гэх мэдээлэл гараад буй. Үүний дунд УИХ-ын гишүүн Н.Учралын аавынх нь 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчмын зээл авчээ. Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад явсан Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр өнөөдөр төлнө гэж мэдэгдэв. Тэрбээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж, баялаг бүтээсээр ирснийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш /өнөөдөр/ эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэжээ.

Оройтсон бороо гэдэг шиг анх зээл авахдаа Н.Учрал гишүүн, түүний аав энэ талаар яагаад бодоогүй юм бол. Чуулганы индэрээс шударга ёс ярьж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, эдийн засгаа солонгоруулна гэж чанга дуугаар хашхирч байхдаа яагаад бодоогүй юм бол. Ингээд өдөрт нь төлчих чадалтайсан бол “борчууд”-тай барьцаж тэр зээлийг авах ямар шаардлага байсан юм бэ, Н.Учрал гишүүн ээ. Жирийн ардад мөрөөдөөд ч олдохгүй байгаа тэр мөнгийг хүссэн үедээ буцаагаад төлчихдөг тийм бизнестэй, хөрөнгөтэй юм бол зээл авахаасаа өмнө бодохгүй яасан юм бэ.  Зөвхөн гишүүдийн компани нь ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэдэггүй юм шүү дээ. Боломжтой зээл нь хүрэх эзэндээ хүрдэг бол хүн бүр л зээл авч, үйлдвэрлэл хийж, бүтээн байгуулалт өрнүүлэхийг хүснэ. Гагцхүү “арын хаалгаар” бүтдэг бага хувийн хүүтэй, урт хугацааны зээл олдохгүй, гишүүд нь очер дайраад байгаад л учир нь бий.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
31
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
10
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж