Тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлджээ

Баяр наадмын өдрүүдэд жолооч нар наадмын талбай, морь барианы газарт тусгай зөвшөөрөлгүй машиныг нэвтрүүлдэггүй журмын дагуу 13600 автомашинд тусгай зөвшөөрлийг олгосон аж. 

Гэтэл иргэд хувь хүмүүсээс хуурамч тусгай зөвшөөрлийг өндөр үнээр худалдан авч хохирох явдал гарч байгаа ба уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Мөн хөдөө суманд наадам үзсэн иргэд машин тэрэгтэйгээ хурд хэтрүүлснээс осолд орсон тохиолдол гарчээ. Иймд иргэд хөдөө орон нутагт хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, хурд хэтрүүлэлгүй, өөрийн болон хамт яваа бусад хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахыг гэж Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж