"Алроса" ирэх 2019 алмаазны шинэ коллекц танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

"Алроса" ирэх 2019 алмаазны шинэ коллекц танилцуулна

"Алроса" ирэх 2019 алмаазны шинэ коллекц танилцуулна

Оросын алмааз олборлолтын “Алроса” компани энэ онд “Династия” нэртэй алмаазны коллекц танилцуулсан нь маш амжилттай болсон, ирэх 2019 онд шинэ коллекц танидцуулна хэмээн компанийн Ерөнхий захирал Сергей Иванов РИА Новости-д мэдээллээ.

“Шинэ коллекц гаргахаар төлөвлөж байна. Хэд хэдэн санаа байгаа. 2019 он гараад шинэ төслөө зарлана” хэмээн Иванов хэллээ. Шинэ коллекцдоо хараахан нэр өгөөгүй байгаа ч ямар нэг сонсголонтой нэр байх болно гэв.

“Династия” коллекц нь таван алмаазаас бүрдэж байсны нэг нь 179 каратын хэмжээтэй байсан. “Романовы” хэмээн нэрлэсэн энэхүү онцгой алмаазыг 2015 онд Саха буюу Якутын “Нюрбинская” уурхайгаас олборлосон юм. “Династия” коллекцид багтсан 51,38 каратын өөр нэг алмааз энэ оны наймдугаар сард зарагдсан. “Династия” коллекцийн алмаазуудаас “Алроса” 10 сая ам.долларын орлого олжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж