Их Петр хааны 350 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 25-ны Пүрэв гаригт гарын үсэг зурлаа.
“Петр I хааны эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлийн бодлогын Оросын түүхэд үзүүлсэн үр нөлөөг тэмдэглэж 2022 онд тохиох Петр хааны мэндэлсний 350 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын саналыг хүлээн авч байна” хэмээн зарлигт өгүүлжээ.
Зарлиг гарснаас хойш нэг сарын дотор их ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Зохион байгуулах хороог байгуулах, их ойн хүрээнд хийгдэх гол ажлын төлөвлөгөөг гурван сарын дотор гаргахыг зарлигт үүрэгдсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ