ХОНЬ
Шинэ долоо хоног танд олон шинэ боломжийг авчрах болно. Харин та анхааралтай байж боломжийг алдалгүй барьж авахыг хичээгээрэй. Энэ долоо хоногт та өмнө нь анзаарч байгаагүй олон зүйлсийг олж мэдэх болно. Хайр дурлалын харилцаанд тань ахиц гарна. Долоо хоногийн дундуур таны эрч хүч буурах магадлалтай тул өөртөө хэт их ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй. Ойр дотнын хүмүүсээсээ сайхан мэдээ сонсоно. Эмэгтэйчүүдийн хувьд урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд шинэ харилцаа тогтоох болно. 35-аас дээш насны эмэгтэйчүүд зөрчил, маргаан дагуулах төвөгтэй уулзалтад очно. Харин эрчүүдийн хувьд өөрт нь томоохон боломжийг бий болгох ямар нэгэн урилга хүлээн авна.
ҮХЭР
Санаанд оромгүй олон үйл явдлын гэрч болох тул энэ долоо хоног таны хувьд хэзээ ч мартагдахааргүй, амьдралын тань чухал хэсэг болон үлдэх болно. Та өөрийн зорилгоо тодорхой болгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байр суурийг баримтлах хэрэгтэй гэдгийг санаарай.
Энэ долоо хоногт та хайр дурлалын харилцаандаа эргэлт хийх шийдвэрийг гаргана. Заримынх нь хувьд энэ шийдвэр хуучны харилцаатай холбоотой, сэтгэл өвтгөм зүйлс байж болох ч эцэст нь бүх зүйл сайн сайхнаар төгсөх болно. Харин хайр дурлалтай холбоотой асуудлуудын шийдвэрийг аль болох түргэн гаргахыг хичээгээрэй.
Ирэх өдрүүдэд мэлхий, загас, хилэнцийн ордны хүмүүсийн танд хүргэсэн тусыг мартаж болохгүй. Түүнчлэн хүмүүстэй харилцахдаа хэт их сэтгэлийн хөөрөл гаргахаас зайлсхийх хэрэгтэй.
ИХЭР
Ойр дотнын эрэгтэй хүнтэй холбоотой сайхан үйл явдал танд тохиолдох болно. Төрсөн өдөр, ойн баяр, хурим зэрэг ёслолын үйл ажиллагаанд оролцоно. Ихрийн ордны эрчүүдийн хувьд залуу бүсгүйтэй холбоотой төвөгтэй асуудал үүсэж болзошгүй.
Ажил төрөлтэй холбоотой харилцаа холбоо тогтооход ээлтэй долоо хоног байх бөгөөд шинэ харилцаа холбоог ихээр бий болгох болно. Матар, үхэр, охины ордныхонтой холбоотой ямар нэгэн сайхан зүйл тохиолдоно.
Энэ долоо хоногт олон эх үүсвэрээс их мөнгө орж ирнэ.
МЭЛХИЙ
Энэ долоо хоног танаас асуудалд илүү хариуцлагатай хандахыг шаардах болно. Сэтгэл санааны нөхцөл байдалдаа онцгой анхаарал хандуулан, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралын хэв маягаас тань үүдэлтэй эрүүл мэндийн асуудал гарч ирсэн бол энэ долоо хоногт эмчлүүлж, эрүүл байх асуудалд анхаарал хандуулаарай.
Хүүхэд эсвэл залуу эмэгтэй хүмүүстэй холбоотой сайхан мэдээ дуулах болно.
Мөнгөө хэрэггүй зүйлд үрэхээс зайлсхий. Ажилтай холбоотойгоор шинэ харилцаа холбоог ихээр үүсгэх болно.
АРСЛАН
Хонь, нум болон арслангийн ордны бусад хүмүүстэй зөрчилдөж болзошгүй ч үүнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Энэ долоо хоногт аялал зугаалгаар явахад тохиромжтой. Өөр хот, улсад амьдарч буй дотнын хүмүүсийн тань гаргасан шийдвэрээс болоод сэтгэл санаагаар унаж магадгүй. Мөнгө, эд баялагтай холбоотой сайхан мэдээг энэ долоо хоногт сонсох болно. Бичиг баримттай холбоотой асуудлуудын үйл явц бага зэрэг удааширч байж магадгүй ч шийдэл нь заавал олдох болно.
Гэр бүлийн харилцаанд тань ахиц дэвшил гарах тул сайхан мэдээ сонсохдоо бэлтгэлтэй байгаарай.
ОХИН
Өнгөрсөнд үлдсэн хайр дурлалын харилцаатай холбоотой чухал зүйлсийг олж мэднэ. Тэр зүйл нь таны одоогийн амьдралд ямар нэгэн өөрчлөлт авчрахгүй ч санаа зовсон, эргэлзээтэй байсан бодлуудыг тань цэгцэлж өгөх болно. Хэрээс хэтэрсэн зүйлсийг олж мэдэхийн төлөө хичээх хэрэггүй. Өнөөдөр таны гаргасан тэвчээр ирээдүйн амжилтыг тань тодорхойлох болно.
Гэр орон, өмч хөрөнгөтэй холбоотой бичиг баримт цэгцлэхэд таатай долоо хоног байх болно. Мэлхий, Хилэнц, Загасны ордны хүмүүсээс мөнгө хүлээж авна.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт таныг сайхан мэдээ, татгалзахын аргагүй сайхан санал, урилга зэрэг зүйлс хүлээж байна. Урт удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зүйлээ өөрийн болгож чадна. Хайр дурлалын амьдралын тань хувьд чухал долоо хоног байх болно.
Эмэгтэй хүмүүстэй холбоотой урам хугармаар үйл явдал тохиолдоно. Харин энэ бүхнийг та түр зуурын үйл явдал хэмээн дотроо бодож, нөхцөл байдлыг аль болох тайван хүлээж аваарай.
Өөрөөсөө илүү бусдын асуудалд санаа их зовно. Гэхдээ танд боловсрол, эрүүл мэнд, хүүхэдтэй холбоотой асуудлууд гарч ирэх тул асуудалд нухацтай хандаж, зөв шийдвэр гаргахыг хичээгээрэй.
ХИЛЭНЦ
Эрэгтэй хүнтэй холбоотой сэтгэл санаагаар унах таагүй үйл явдал тохиолдох болно. Тэр эрэгтэй хүн нь таны гэр бүл, хамт ажилладаг хүн гэх мэт ойрын хүрээллийн хүн байх юм.
Санхүүгийн асуудалд тань дэвшил гарах найдлага тавьж байсан бол энэ долоо хоногийн хувьд жаахан хойшлох тул сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Хэрэгцээнээсээ илүү гарсан зүйл худалдан авах гэсний хэрэггүй.
Эмэгтэй хүнтэй холбоотой сонирхолтой, эерэг мэдээллийг хүлээн авах болно. Аливаа асуудалд тэвчээртэй, нухацтай хандахыг хичээгээрэй. Танд гайхалтай дурсамж үлдээх аялалд явж магадгүй.
НУМ
Гэр бүлтэйгээ холбоотой чухал шийдвэрийг гаргана. Зарим нь бага зэргийн мөнгө, хөрөнгө оруулалт шаардсан шийдвэр байж болох ч хожим нь танд эерэг зүйлсийг авчрах тул бүү эргэлзээрэй.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал шийдвэр гаргах шаардлага тулгарна. Мөнгө, бичиг баримт гэх мэт чухал зүйлсээ аюулгүй газар хадгалсан эсэхийг нягтлаарай.
Эрүүл мэнддээ зориулж тодорхой хэмжээний мөнгө зарцуулах хэрэг гарах болно. Ойр дотнын хүмүүс тань танд гэнэтийн бэлэг барих болно.
МАТАР
Санхүүгийн асуудалтай холбоотой чухал шийдвэрийг гаргана. Асуудал ямар ч байлаа танд үүнийг шийдвэрлэх хүч, чадал байгаа гэдэгт итгээрэй. Энэ долоо хоногт танд тохиолдох зүйлс ирээдүйн амьдралд тань нөлөөлөхүйц чухал туршлага болон үлдэж, амьдралын чухал хичээлүүдийг сурах болно.
Хайр дурлалын, гэр бүлийн, ажил мэргэжлийн харилцаанд тань сонирхолтой байдлаар ахиц дэвшил гарах болно. Хэрвээ танд бусдаас нуудаг харилцаа байдаг бол энэ долоо хоногт бүхний өмнө ил болох болно. Гэхдээ хайр дурлалын харилцааны тань хувьд тохиолдох бүхэн ухралт биш ахиц байх болно.
БУМБА
Аялал, зугаалгатай холбоотой төвөгтэй асуудлуудтай тулгарах болно. Хайр дурлалын харилцаа тань зөрчил маргаанаар дүүрэн байгаа бол энэ долоо хоногт дуусгах хэрэгтэй.
Гэр орон, эд хөрөнгө, бичиг баримт, шинэ зүйл худалдан авах зэрэг өмчтэй холбоотой зүйлст тань маш их ахиц дэвшил гарах болно. Эрүүл мэндийн асуудалдаа анхаарч, эрсдэлтэй зүйлс хийхээс зайлсхийгээрэй.Энэ долоо хоногт та хэн нэгнээс чухал бэлэг хүлээн авна.
ЗАГАС
Энэ долоо хоног таны хувьд эерэг, гэгээлэг зүйлсээр дүүрэн байх болно. Санхүүгийн хүндрэлтэй асуудлууд тань шийдэгдэнэ.
Бичиг баримттай холбоотой асуудлууд тань энэ долоо хоногт нэг мөр шийдвэрлэгдэх болно. Амьдралд тань ихээхэн өөрчлөлт авчрах сайхан саналыг хэн нэгнээс хүлээж авна. Танд аз жаргал, баяр баяслыг авчрах олон сайхан зүйлсийг энэ долоо хоногт үзэж, сонсох болно. Эргэн тойронд байгаа хүмүүсээсээ болон танихгүй хүмүүстэй танилцаж, мэдлэг, туршлагынхаа хүрээг тэлэхийг хичээгээрэй.
Холбоотой мэдээ