Оросын зүгээс Google компанид торгууль ногдуулна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Оросын зүгээс Google компанид торгууль ногдуулна гэв

Оросын зүгээс Google компанид торгууль ногдуулна гэв

Хайлтын системийн Google компанид 500-700 мянган рублийн торгууль ногдуулна хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар мэдээллээ.  Хэрэглэгчийн хяналтын газраас интернэтийн хориотой эх сурвалжийн жагсаалтыг гаргаж, Холбооны хэмжээнд систем болгосон бөгөөд Google компани энэ системд холбогдоогүй учраас ийнхүү торгууль ногдуулах болж байгаа ажээ.

“ОХУ-ын хууль тогтоомжийг биелүүлээгүйн төлөө Google-д торгууль тавигдана. Тус компани 30 хоногийн дотор хориотой эх сурвалжийн системд холбогдох ёстой байсан. 30 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байна. Энэ хугацаа дуусангуут хайлтын үр дүнг манай систем өөрийн шүүлтүүрээр шүүх болно” хэмээн Хэрэглэгчийн хяналтын газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Google компанид өгсөн 30 хоногийн хугацаа аравдугаар сарын 28-ны шөнө дуусах юм.

Хэрвээ Google шаардлагыг эс биелүүлбэл 500-700 мянган рублийн торгууль төлнө. Google компанийн хэвлэлийн алба РИА Новости агентлагийн асуултад хариу өгөөгүй байна. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хориглосон интернэтийн эх сурвалжаас хайлт хийсэн хайлтын оператор компаниудыг торгох эрх олгосон хууль эрх зүйн акт өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Оросын хайлтыг Mail.Ru, "Спутник", "Яндекс" зэрэг операторууд системд холбогджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж