"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ" | News.MN

"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

"Ирэх онд хоёр удаа цалин нэмнэ"

Төрийн албаны тухай хууль санаачилсан гишүүдийн нэг, ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй уулзаж, “өлгийдөн” авсан  хуулийн онцлог хийгээд  хууль хэрэгжсэнээр нийгэмд бий болох өөрчлөлт, хүлээлтийн талаар ярилцлаа.


-Ирэх оны эхнээс хэрэгжих Төрийн албаны тухай хууль урьд өмнө нь батлагдсан хуулиудаас ямар ялгаатай талаар яриагаа эхэлье?

-Энэ удаагийн Төрийн албаны тухай хууль бол гурав дахь удаагаа шинэчлэгдэн батлагдсан хууль юм.  Анхны хууль 1994 онд батлагдаж байсан бол 2002 онд шинэчлэн найруулсан, 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин 2017 оны арванхоёрдугаар сард батлагдсан хууль бол гурав дахь хууль нь юм. Бид 2016 оны сонгуульд оролцохдоо төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, төрийн албан хаагчдын дархлааг бий болгоно гэж сонгогчдодоо амласан. Энэ амлалтаа биелүүлэх үүднээс тэр ондоо ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсэг хуулийн төслийг 2017 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн бариад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хуулийн гол концепци бол төрийн албыг тогтвортой байлгахад чиглэгдсэн. Өнөөдөр төрийн алба тогтворгүй, улс төрөөс хараат байна. Хоёрдугаарт хариуцлагын тогтолцоог нэлээд сайн тусгаж өгсөн.

Төрийн албыг улс төрөөс, улс төрийн албан тушаалтнаас хараат бус болгох зорилтын хүрээнд  төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, тус зөвлөлийн гишүүдийн тоог тав байхаар хуульчилсан. ТАЗ-д Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын санал болгосон гишүүд байхаас гадна төрийн албан хаагчид дотроосоо сонгодог утгаар томилогдсон хоёр гишүүнтэй болж байгаа. Даргыг нь УИХ-аас сонгох бус тус зөвлөлийн гишүүд дотроосоо сонгодог болж байгаа. Ийнхүү төрийн алба төв байгууллагаасаа эхлэн шинэчлэгдэх юм.

-Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах дүрэм, журмыг УИХ, Засгийн газар, ТАЗ-ийн түвшинд боловсруулж байгаа. Эдгээр дүрэм журам яг хэдийгээр батлагдан гарах вэ?

-Төрийн албаны хуульд зааснаар  47 дүрэм, журам дагалдан гарна. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Засгийн газар, ТАЗ, Удирдлагын академи зэрэг байгууллагууд бүтэн жилийн хугацаанд хангаж байгаа. УИХ-аар батлагдах есөн журмын төсөл бидний гар дээр ирчихсэн байна. Ойрын үед Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Эдгээр журам батлагдсанаар хууль хэрэгжих хөрс тавигдана. Үлдэж буй журам, дүрмийг арваннэгдүгээр сардаа багтаагаад гаргах боломжтой гэж үзэж байгаа.

-Аливаа хуулийг батлахын өмнө тал бүрээс хэлэлцэн боловсруулдаг хэдий ч хууль батлагдсаны дараа бусад хуультай зөрчилдөх, ойлголтын зөрүү үүсэх, үүнээс үүдэн хууль хэрэгжилтэд сөрөг нөлөө гарах нь бий. Төрийн албаны тухай шинэчлэн баталсан хууль  тийм бэрхшээлгүйгээр батлагдаж чадсан уу?

-Амьдрал баян. Хуулийг хэрэгжүүлэх явцад болохгүй зүйл гарч ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулиа хэрэгжиж эхлэхээс нь өмнө өөлөх биш хэрэгжүүлж үзээд аль болох бүтэх талаас нь анхаарах ёстой.

-Төрийн албаны тухай хууль зөвхөн төрийн хаагчдад хамаатай мэтээр хүмүүс ойлгодог. Тэгвэл энэ хууль  иргэн бүрт  хамааралтай гэдгийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Төрийн албаны тухай  хууль нь 190 гаруй мянган төрийн албан хаагчдад үйлчилнэ. Тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагчдын гол харилцааг зохицуулж өгч байгаа. Үүнд 50 гаруй мянган албан хаагч хамааралтай гэсэн үг. Төрийн үйлчилгээний албан хаагчид болон төрийн тусгай албан хаагчдын хувьд  зарим харилцааг  салбарын хуулиар нь  зохицуулдаг  тал бий.  Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд,  соёл, батлан хамгаалах хуулиар зохицуулдаг харилцаа нэлээд бий.

Түүнчлэн Төрийн албаны тухай хууль бол Монголын засаглалыг сайжруулахад чиглэсэн хууль. Бид 2030 он хүртэл хөгжүүлэх тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгээ баталж гаргасан улс. Тэрхүү хөгжлийн бодлогод  засаглалыг сайжруулах том бүлэг зорилт багтсан. Засаглалыг сайжруулахын тулд эхний ээлжинд хийх зүйл бол төрийн албыг тогтвортой, хариуцлагатай, шударга, иргэддээ үйлчилдэг болгох юм. Энэ агуулгаар нь үзвэл төрийн алба сайжрах аваас өгөөж нь иргэдэд  л мэдрэгдэж, засаглал нь сайжирсан чадавхтай төрийн албатай болно.

ШИНЭ ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ

-Хууль хэрэгжээд эхлэхээр төрийн албаны сонгон шалгаруулалтын шаардлага, тэр хэрээр төрийн албанд орох босго өндөрсөж байгаа. Тэгэхээр шинэ хууль хэрэгжихээс өмнө сонгон шалгаруулалтад орсон, албан тушаалд томилогдсон  хүмүүс оны дараа дахин шалгаруулалтад орно гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, хууль эргэж үйлчлэх үү?

-Хууль эргэж үйлчлэхгүй. Одоогийн хуулиар сонгон шалгаруулалтад орсон, албан тушаалд томилогдсон хүмүүсийн шалгалтын дүн, томилгоо ирэх онд хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн үг. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлсний дараа, тухайлбал 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр аль нэг яамны Төрийн нарийн бичгийн даргын сул  орон тоо гарлаа гэж бодоход шинэ хуулинд заасан шаардлага хангасан, шалгаруулалтын дагуу  томилогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл,  Төрийн захиргааны тэргүүн зэргийн албан тушаал болох  яамдын Төрийн нарийн бичгийн дарга гэхэд л төрд 16-гаас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаад эхэлнэ.

-Дахин тодруулаад асууя.  Жишээ  татсан яамдын Төрийн нарийн бичгийн дарга  нар л  гэхэд  өөр өөр шалгуур,  шаардлагын дагуу томилогдсон болж таарах нь ээ дээ. Энэ онд томилогдсон нь одоо үйлчилж буй хуулиар,  ирэх онд томилогдох хүн нь шинэ хуульд заасан шаардлага хангасан байх ёстой юм байна, тийм үү?

-Тэгж ойлгож болно. Одоогийн шалгаруулалт, томилгоо одоогийн дагаж мөрдөж буй хуулийн хүрээнд үйлчлэх бол шинэ хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас хойшхи бүх харилцааг зохицуулна. Шинээр хэрэгжих Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар болоод мэргэжлийн байгууллагууд хамтран улсын хэмжээнд төрийн байгууллагууд, албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийсэн. Мөн энэ оны төгсгөл рүү төрийн албан хаагчдын үйл ажиллагааны түвшинг үнэлэх  юм.  Ингэснээр төрийн алба улам чадавхжина.

-Тогтвортой шударга төр, төрийн албатай болох зорилго үеийн үед байсан. Харамсалтай нь төрийн албыг тогтворгүй болгож, төрийн албан хаагчдыг итгэл үнэмшлийг үгүй хийдэг нэг хүчин зүйл бол үүрэг гүйцэтгэгч, түр орлогч нар юм. Шинэчлэн баталсан төрийн албаны хууль хэрэгжсэнээр  төрийн алба  үүрэг гүйцэтгэгч, түр орлогч нараас  салах боломжтой юу?

-Түр үүрэг  гүйцэтгэгчдийн тухайд шинэ хуульд маш нарийн зааж өгсөн.  Дэд даргатай байгууллагуудын хувьд даргын эзгүйд дэд дарга  үүрэг гүйцэтгэнэ, өөр хэн ч үүрэг гүйцэтгэхгүй. Дэд даргагүй байгууллагын хувьд даргатайгаа хамгийн ойр албан тушаалтан, нэгжийн удирдлага нь  даргаа орлоно.  Гаднаас үүрэг гүйцэтгүүлэх ойлголт огт байхгүй болсон.  Үүрэг гүйцэтгэгчийг засгийн газраас ч томилох эрхгүй. Тиймээс түр орлон гүйцэтгэгчийн асуудал бүрэн цэгцэрнэ.

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН  ХИЙХ ТОМИЛГООГ БАГАСГАНА

-Төрийн албанд түр ажиллахын хэрээр төсөвт ч асар их ачаалал үүрүүлж байгаа. Хууль бусаар томилогдсон этгээд цалингаа аваад ажиллаж байтал хууль бус халагдсан хүн шүүхдээд ажилгүй хугацааныхаа цалинг авчихдаг. Үүнээс үүдэн нэг албан тушаалд хоёр хүн цалинжуулсан дайтай алдагдал гарч байгаа байдал ч арилна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм тохиолдол бий. Энэ бусармаг байдлаас улсын төсөвт, татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн мөнгөнд л үргүй зардал нэмэгдэж байгаа. Тиймээс шинэ хуулинд энэ асуудлыг нарийн тусгасан.  Хууль бус шийдвэрээс үүдсэн хохирлыг  шийдвэр гаргасан албан хаагч хувиараа төлж барагдуулахаар хуульчилсан. Таны жишээ татсанчлан хэн нэгнийг хууль бусаар халсаныг  шүүхээс, эсвэл  Төрийн албаны зөвлөлөөс тогтоовол ажилгүй байх хугацааны цалинг  шийдвэр гаргасан удирдах албан тушаалтан хувиасаа төлөх болно гэсэн үг. Энэ мэтчилэн эд хөрөнгийн хариуцлагаар цэгцлэх нь зөв юм.

Нөгөөтэйгүүр энэ хуулийн бас нэгэн том концепци бол улс төрийн албан тушаалтнуудын хийх томилгоог багасгах юм. Суманд л гэхэд Тамгын газрын дарга, сургуулийн захирал, эмнэлгийн ерөнхий эмч, клубын эрхлэгч гэх мэт хүмүүсийг улс төрийн албан тушаалтнууд томилж байгаа. Улсын хэмжээнд 150 гаруй төрлийн албан тушаалын томилгоог улс төрийн албан тушаалтнууд шийдэж байна. Энэ жил эхлэлийг тавьчихаад байгаа. Хэд хэдэн УИХ-ын гишүүд санаачлан орон нутаг дахь хөдөлмөр, халамж, цаг уур байгууллагуудын удирдлагыг улс төрийн албан тушаалтнууд томилдог байсныг болиулсан. Хойшдоо  бусад нэр бүхий  томилгоог төрийн захиргааны томилгоо болгохоор судалж байна. Ингэснээр төрийн албан дахь улс төрийн нөлөө буурна гэж харж байгаа.

-Дэд дарга гэж дураар томилдог албан тушаал бий. Ялангуяа томоохон агентлаг, газрууд  хоёр болон түүнээс дээш дэд даргатай болчихоод байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Ер нь хэдэн албан хаагчтай байж   дэд дарга томилох эрх үүсдэг вэ?

-Шинэчлэн баталсан хуулинд тэр  байгууллага, тэдэн албан хаагчтай байж дэд дарга томилно гэж тодотгосон  зүйл заалт тусгагдаагүй. Цаашдаа бол Засгийн газраас улсын хэмжээний төр захиргааны байгууллага, төрийн албаны орон тооны бүдүүвч, хязгаарлалтыг  нарийвчлан тогтоож өгнө.  Ингэхгүйгээс байгууллагууд орон тоог дураараа нэмж байгаа тохиолдол бий. Эцсийн дүнд төсөвт л хүндрэл үүснэ.

 2019 оны улсын төсөвт Сангийн яамнаас оруулж ирж буй зөв чиглэл бол төрийн албан хаагчдын  нэгдсэн тоо бүртгэлийг явуулна, ажлын байр тус бүр дээр цалинг  нэгдсэн системд оруулах санал гаргасан явдал юм. Ингэснээр тоо бүртгэл, ажлын үр дүн, гүйцэтгэл сайжрах ач холбогдолтой. Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуульд урьд өмнө тусгагдаагүй бүлэг асуудал байгаа.  Энэ нь төрийн албан хаагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг сайжруулахтай  холбоотой 13 дугаар бүлэг юм. Энэ бүлэгт төрийн албан хаагчдын ажлыг хэрхэн төлөвлөх, гүйцэтгэлийг яаж зохион байгуулах, үр дүнг хэрхэн тооцох, дүгнэсний дараа урамшуулал, хариуцлагын тогтолцоог яаж хэрэгжүүлэх тухай хуулинд тодорхой тусгаж өгсөн.

ИРЭХ ОНД ЦАЛИНГ ХОЁР УДАА НЭМНЭ

-Төрийн албан хаагчдын тухайд цалин хангамж, зэрэг дэвийн урамшуулал болгон 36 сарын цалинтай дүйцэх тэтгэмж тойрсон асуудлыг ихэд сонирхож байна. Тэд эерэг өөрчлөлт хүлээж байгаа нь анзаарагдаж байна л даа?

-Төрийн албаны шинэ хууль хэрэгжсэнээр төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалал одоогийн түвшингээс дээрдэнэ. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоор заасан. Орой, үдшийн цагаар болон амралтын өдрүүдэд ажилладаг ч илүү цагийн хөлс олгодоггүй гэсэн гомдол маш их гардаг. Үүнийг хуульчлан олгодог болж байна.

Түүнчлэн  улс төрийн албан тушаалтнаас бусад албан хаагчдын хувьд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай дүйцэх хэмжээний тэтгэмж авахаар хуульчиллаа. Багш, эмч нараас бусад төрийн үйлчилгээний албан хаагчид энэ тэтгэмжийг авдаггүй байсан. Одоо бол төрийн үйлчилгээний албан хаагчид бүгд тэтгэмж авдаг болно. Мөн төрд удаан жил ажилласны нэмэгдэл олгодог болж байна.  Гэхдээ Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор сүүлийн хоёр заалт 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

-Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх үү?

-2019 оны тухайд төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа 20 орчим хувиар нэмнэ. Нэгдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-нд цалинг нэмэгдүүлэхдээ ажлын  ачаалал, үр дүнгээс хамааруулан ялгавартайгаар нэмэгдүүлэхээр байгаа. Эрүүл мэндийн салбарт гэхэд сувилагч нар, мэс засал, төрөх, яаралтай тусламжийн ажилтнууд, боловсролын салбарт бага анги, цэцэрлэгийн багш нарт ахиу хэмжээний нэмэгдэл оногдох жишээтэй.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
17
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-29 202.126.89.16

Sanaand niitsej bn gishvvndee ulam ih amjilt hvsiy.

Avatar

Зочин 2018-10-29 202.126.88.42

За яахав цалин нэмж болж эмч сувилагч нарын ажлын ачаалалтай бгааг нь харж үзээд нэмж бгаа нь сайшаалтай. Төрийн албан хаагчид төр захиргааны албан хаагчид дандаа хөшигний цаанаа хоцордог хамаг бичиг цаасны ажлыг хийж бна ш дээ

Avatar

Зочин 2018-10-29 203.91.115.43

Tsalin huls bol vnendee ineedtei bnaa nemvvl bur sain nemeh heregtei bid 800gaad myangan tugrug awaal suulgasaar bgaal 500 opchim enenees bas bank awna gar dr yu ch vldehgui bnaa bolomj oldwol neg sariin tsalingaa erunhiilugchtei soliod awaad vzeh yumsaaan

Avatar

Иргэн 2018-10-29 66.181.187.174

Тэгээ тэг цалинг 5-10-20% гээдл нэмээдл байвал та нарын бизнэст ашигтай тэгэлгүй яахвээ би буруу бодсон боловуу цалинг 2 000 000-3 000 000 болгочвол естойл бидний итгэлийг буруугаар ашиглаагүй гэж бодож бна бидны үр хүүхэд 12 цагаас илүү ажилаад 800 000 авдаг 8 цаг ажилвал хэдийг өгөхөв цалингийн доод хэмжээ 280 000 өгөх бхдаа

Avatar

Зочин 2018-10-29 103.10.22.23

Цалинг шууд нэг дахин ….нэмээч 20 хүртэл ч гэх шиг … Засаг. Мөнгөтэй штээ

Avatar

Зочин 2018-10-29 103.10.22.23

20 хувь хүртэл 2 удаа гэнээ арай ч дээ юун тодорхойгүй дандаа дутуу нийсэн нус шиг юм хийдгийн 20 хувь тус тус нэмнэ гэвал нэг өар тийм юм огт алга бүгдэд нь шуөл нэмээч … Маш бага цалин нь үнийн өсөлтдөө гүйцэгдчээд бхад…. Ялгавартай шалгуураар ч гэх шиг яг авах нь хэдхэн хүнд л элдэв дарамт болж байж л өгвөл өгнө үгүй бол өгөхгүй л юм бнаштээ … Дандаа ийм заваан юм ярьдгаа боль

Avatar

Зочин 2018-10-29 202.9.40.187

ЭНЭ ХҮН ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧЛАН, БОЛОВСРУУЛСАН ГЭСЭН. ТЭР ХУУЛЬ НЬ ЭНЭ ХҮН ШИГЭЭ Л ЮМ БОЛСОН. УДАХГҮЙ ХОЁР ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИАД ӨӨРЧЛӨГДӨНӨ. ХАТУУХАН ХЭЛХЭД ШИНЭ ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬ БОЛ МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ДОЛДОЙ НАРЫН ЭРХ АШИГИЙГ ХАМГААЛСАН ХУУЛЬ. ТЭРГҮҮН ТҮШМЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД МАН ДЭМЖЛЭГТЭЙ ХҮН ТЭНЦЭНЭ. ӨӨР НАМААС НЭР ДЭВШИХ ХҮН БАЙХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ШАЛГУУР НЬ 8 ЖИЛ ДАРГА ХИЙСЭН БАЙХ ЁСТОЙ ГЭХ ЖИШЭЭНИЙ.

Avatar

irgen 2018-10-29 103.57.94.97

tsaling 2 udaa bish 2 dahin nemeh bolomj baigaash dee tusbiin hulgaigaa bagasga

Avatar

Цалин 2018-10-29 66.181.160.23

Цалин нэмэглэх сайн хэрэг гэхдээ цалин нэмэгдүүл дагаад зээл ихэсж өрийн дарамтанд орж байна монгол банкнаас хэргэжүсэн цалингийн зээлиын хязгаарлалт зөв одоо нэмэдэлтэгэ уяадулах хэрэгтээдэ eр нь банкууд урт хугаццагар 90 хувиар зээл төлүүлэх нь мааш буруу иргэдиыг хохироож байна

Avatar

Хорлоо 2018-10-29 66.181.160.121

Сургалтын менежерүүд болон захирлууд цэцэрлэгийн эрхлэгч,арга зүйчид боловсролын салбарынхан мөн билээ.Яагаад цалинг нь нэмэхгүй алагчлаад байгаа юм бэ.Төрийн албан хаагч ч биш.Энэ янзаараа бол энэ ажлуудыг хийх хүмүүс олдохгүй шүү.Урмыг нь ууцтай нь хамт хугалахаа болиочээ.

Avatar

Удвал 2018-10-29 66.181.160.121

Ялгавартай олгохоо болимоор юмаа.Сая сургуулийн захирал сургалтын менежерүүдийн цалинг огт нэмээгүй.Ачааны хүндийг үүрч явдаг хүмүүс шүү дээр.Өглөөнөөс үдэш болтол гэрийн бараа харахгүй.Шагнал урамшлын хамгийн сүүлд, шийтгэл зэмлэлийн хамгийн түрүүнд.Мэдээ тайлан сургалт аж ахуй эрүүл аюулгүй байдал гээд л бүх зүйлд морь нохой мэт зүтгэнэ.Цалин нэмэгдээгүй гэсэн чинь зарим багш нар хохь чинь бид нарыг ажил хаяхад дарамтлаад байсан билээ гэсэн.Иймэрхүү янзтай л байна даа.

Avatar

Иргэн 2018-10-29 150.129.143.4

Энэ ч сэргэлэн гишүүндээ мөрөөрөө үнэнчээр ажиллаж байсан хүнийг халуулаад эхнэрээ ажилд оруулчихсан багаггүй даргын албан тушаалд гэж байгаа. Улсын мөнгөөр амьдарч байж арай л ш**** сэтгэлтэй нь тэр дээ. Тэгээд одоо төрийн албаны хууль яриад явна цалин нэмнэ ч гэх шиг. Хэнд ч хэрэггүй л хувилбар шүү дээ

Avatar

зочин 2018-10-29 183.177.101.250

Удаан жилийн нэмэгдлийг яагаад ТҮ-ний албан хаагчдад өгдөггүй юм бэ.Адилхан төрд албан хашиж байгаа албан хаагчид.ТЗ, ТҮ гээд ялгахгүй өгдөг баймаар байна.Аль нэг нам нь олонхи болоод ТА-ны хуулинд өөрчлөлт оруулсан нэртэй, өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн зүйл боловсруулаад байгаа нь зохисгүй байх.

Avatar

зочин 2018-10-29 183.177.101.250

Төрийн захиргааны албан хаагчдад илүү цагийн хөлс олгоно гэлээ шинэ хуулиар, яг үнэндээ төрийн үйлчилгээний албан хаагчид ч гэсэн илүү цагаар их ажилладаг.Яагаад ТЗ, ТҮ гэж ялгавартай хандаад байгаа юм бэ.Төрийн албан хаагчдаа хүртэл 2 хувааж ялгах нь зүйд нийцэхгүй байх гэж бодож байна.

Avatar

Zochin 2018-10-29 202.179.31.106

Tsalin nemeh shaardlagagui. 2020 onii songuuliin beltgel l biz. Tegsenees shatahuunii und hyanalt taviach

Avatar

Bolor Hentii aimag 2018-10-29 66.181.160.13

Tsetserlegiin bagsh angi daaltiin nemegdelee avmaar bna udur bur 10 tsag angi daaj tsemtseen uraldaan buh zuild hariutsaj ajildag

Avatar

Зочин 2018-10-29 59.153.112.37

neg udaagin tetgemjee awmaar bna buten jil bolloo baidgui shuu

Avatar

zochin 2018-10-29 59.153.112.37

ardin naminhan ded said ded darga narig baihgui bolgowol nar baruunaas garna

Avatar

Хаха 2018-10-29 66.181.160.31

Удаан жилийн намэгдэл 1 сараас өгнө гээд бсан одоо бүүр хойшлуулчихжээ

Avatar

hm 2018-10-29 202.55.188.35

tsalin nemeed l baihiin ulam yaduuraad. ….

Avatar

санал 2018-10-29 66.181.191.93

ажил хийдэггүй, суудал сандал бөглөсөн түмэн "дэд"үүдээ болиочэээээ

Avatar

Сонгогч 2018-10-29 66.181.164.154

Эхлээд СОДБААТАРАА ОГЦРУУЛ
ХУДАЛЧ,ХУЛГАЙЧ МИНЬ

Avatar

Зочин 2018-10-29 202.126.89.23

Цалин яахав нэмэгдэх л юм байж ахмад настануудын тэтгэврийн талаар ярьдаггүй юмуу

Avatar

Мус 2018-10-29 66.181.161.13

Цалин олигтой ганц удаа нэмэх хэрэгтэй. 2 удаа нэмнэ гэхээр юмны үнэ 2 удаа нэмэгдэнэ. Ганц удаа цалин нэмсэн тохиолдолд юмны үнэ нэг л удаа нэмэгдэх юм бвйх гэж бодож бна

Avatar

Зочин 2018-10-29 124.158.109.140

Цалин нэмнэ гэсэн гээд, бас цалин нэмсэн гээд ирэх жил юмны үнэ лавтай дөрөв удаа нэмэгдэх юм байна.

Avatar

ТАХ 2018-10-29 202.179.4.250

ОРЛОГЧ , ДЭД САЙД, ДЭД ДАРГА, ХЭЛТСИЙН ДАРГА ГЭХ МЭТ ДАРГАНЦАРУУДАА БОЛИУЛААЧ. ТӨРД ЯМАРЧ НЭМЭРГҮЙ, БӨӨН ЗАРДАЛ ЭРХ ЯМБА ЭДЭЛСЭН ХҮМҮҮС. БАС ХОТООС ГАРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГГҮЙ БОЛ ХОТ ДОТОР ТӨРИЙН АЛБАНД ТҮЛШ ШАТАХУУН БАГА ЗАРЦУУЛДАГ МАШИН ХЭРЭГЛҮҮЛЭЭЧ. ХОТ ДОТОР Л 570, 200-ГААР АЖИЛ ХӨӨЦӨЛДӨӨД БАЙГАА ХАРАГДАХ ЮМ. НӨГӨӨ ТӨРИЙН АЛБАНЫ МАШИН ДЭЭР ТЭМДЭГ НААНА ГЭСЭН ЯАСАН МИНИЙ ХҮРЭЭНИЙ ДАРГА НАРЫН МАШИНД ЛАВ ЮУ Ч НААГААГҮЙ БАЙНА.

Avatar

хүн 2018-10-29 202.179.10.162

улсад удаан ажилласны нэмэгдэл гэж бна уу байхгүй юү?

Avatar

зояин 2018-10-29 183.177.97.70

TY-гийнхний цалинг адилхан нэмээч дээ сая TY-9 -өөс дээшхи нэмэгдсэнгүй. бусдаас илүү үүрэг хүлээж байж гавихч үгүй нэмүү авч байхад илүү үзээд нэмэхгүй байдаг нь юу вэ.

Avatar

Зочин 2018-10-29 202.9.42.232

Тэтгэвэрийн өндөр настнаа мартаа юу тэднийг хүнээс хасаад удаж байна.Тэтгэврийн зээл аваад хоногоо л барьж явна даа тэд чинь

Avatar

irgen 2018-10-29 66.181.185.13

Ted negent tetgever ni baga togtdog uchir yaduurald ortihuus uur argagui. Harin tsergiin alban haagchdiontetgevriig togtoohdoo tsalin orlogoin 60% r togtoodog bsniig 80% iar ni tootsdog bolson Harin engiin irged 20 jil ajillaad 45% r tootsoj bodon togtoodog heveeree denduu shudarga budbna Yadaj 45% r boddogiig yadaj 15 % iar nemegduulj 60% ias tootsdog bolbol baidal hamaagui deerdene Tetgevriin hogshid ch yaduurald ortohgui. Tsergiin tetgever avdag hugsjid ajil hiij bsnaasaa iluu tetgever avch b

Avatar

Zochin 2018-10-29 31.35.91.181

z**l hulgaichaa

Avatar

зочин 2018-10-29 202.9.40.225

За даа тэгвэл бензин болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 6-8 удаа нэмэгдэх юм байна л даа.

Avatar

Zochin 2018-10-29 84.14.155.146

Mash baga tetgebertei yduuchuud ikh bnaa
Ymar ch arga alga uu hoedoo.

Avatar

Зочин 2018-10-29 202.179.25.253

muu hulgaichaa bitgii poprood uls tur hiiged bai, chamtai chamgui nemne

Avatar

үйлчилгээний ажилчин 2018-10-29 64.119.17.203

Үйлчлэгч нарт илүү цаг ѳгч болохгүй юу

Avatar

mu.enhbold 2018-10-29 183.177.99.214

Toroor tejeelegdeg 180000 hund hamaatai. uldej bui ard tumend gai bolno.

Avatar

hurelsuh 2018-10-29 183.177.99.214

calingui bid nart hamagui

Avatar

ӨӨРЧИЛ 2018-10-29 66.181.160.76

Төрийн албан хаагчид, тэтгэвэрийнхэн гээд цалин тэтгэвэр нь нэмэгдээд дагаад юмны үнэ өсөөд байдаг. Гэтэл нэмэгдэх юмгүй нэг хэсэг ард түмэн байдаг шүү дээ. тэд чинь л чирэгдэнэ шүү дээ. Ядаж банкны зээлийн хүүг бууруулж хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүсээ дэмжмээр байна. УИХ-д суугаа хүмүүсийн цалин, элдэв нэмэгдэл зардлыг бууруулмаар байна. Үнэн сэтгэлээсээ цалингүй ч байсан ажиллах хүмүүс л хэрэгтэй байна. Хувийн ашиг сонирхолтой бизнес хөөсөн хүмүүсийг сонгохгүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-10-29 202.126.88.53

Энэ дэд сайд, дэд даргыг байхгүй болгомоор юм. Шал хэрэггүй цалин бөглөсөн албан тушаалууд. Даргыг эзгүйд төрийн захиргааны удирдлагын газрын дарга орлоход болно шд. Сайдыг төрийн нарийн бичгийн дарга г.м.

Avatar

Зочин 2018-10-29 66.181.161.95

Vilcnilgeenii ajiltand ilvv tsagiin hols olgoj boldoggvi yumu.

Avatar

Зочин 2018-10-29 202.21.102.231

Ter tsalin nemeh ntr asuudlaa er ni jenkogiin tumur zamaa nuudag shig nuuj bnaar yum er ni

Avatar

999 2018-10-29 43.242.243.29

Цалин нэмэх яах вэ Бензиний үнэ дахин нэмэгдэнэ дагаад барааны үнэ өснө, инфляци буурахгүй Үр дүн гарах уу

Avatar

Зочин 2018-10-29 66.181.166.24

Ардчилсан намынхан сонгуулийн урд өдөр тэтгэвэр нэмэх, 1072 хувьцаанаас 300000 төг авч болно, эрдэнэт монголын олгиорхуудын өмч боллоо гэх амлалтуудтаа сонгуулийн бараг урд өдөр гаргасанийг нь ард түмэн АН сонгуульд ялахын тулд л хийж буйамиа аргачаасан үйлдэл гэж хүлээн авсанаар Их хуралд 9 суудалтай үлдсэндээ

Avatar

Зочин 2018-10-29 202.21.102.231

nemlee gd margaash hamag yumniih ni une heden %-r usuud bhd nemj yaahiin, yamar yalgaa bn? naimaachid ni shuud unee nemne, shatahuunii unee nemne, yamar ashiggui

Avatar

Зочин 2018-10-29 66.181.181.203

ОДОО ХОХОО ШИГ ГОЕООД ТАХИА ШИГ ДОНГОДООД ОНГОРСООН ХАМАА. .ЦААГУУР ЖДУДС-ЫН ЗЭЭЛ МЭЭЛ ГЭЭД ЯНЗ БУРИЙН ЮМЫГ ЧИНЬ ИДЭЭД ДУУСЛАА. 2020 ОНД НАЙДВАР БАЙХГУЙ ХЭДЭН ЮМ ХУЛГАЙ ХИЙХЭЭ бод

Avatar

зочин 2018-10-29 59.153.114.31

Соц-ын үед ажиллаж тэтгэвэрт гарсан бидний хохь болж байх шиг бна. Одоо ч тэтгэвэр хүрэлцэхгүй хэцүү л бна даа төр засаг аа. 300,000 гаруй ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлмээр бна шүү залуус аа. Нас ч явж бна.. Удахгүй 80 хүрлээ л дээ. Юу гэх вэ дээ.

Avatar

ddd 2018-10-29 124.158.109.232

yahaara suvilagch nemeh gej un.r emch nar barag 10 d jil surj buh hariutslagiig uurch hunii ami nasiig hariutsan ajillaj b.had uureg guitsetgegch suvilagch nar emch naraasa undur tsalintai bolloo .Emch suvilagchiin uureg hariutslaga medehgui EMYamnii said ene tal deer ergej haraachee

Avatar

Бүү зарлаач 2018-10-29 66.181.187.65

Та нар цалин нэмнэ гэж битгий зарлаж байгаачээ. Цалин нэмнэ гэж зарласан бүрт чинь дагаад юмны үнэ өсч байдаг бичигдээгүй хуультай улс.

Avatar

Зочин 2018-10-29 66.181.187.65

Та нар цалин нэмнэ гэж битгий зарлаж байгаачээ. Цалин нэмнэ гэж зарласан бүрт чинь дагаад юмны үнэ өсч байдаг бичигдээгүй хуультай улс.

Avatar

Зочин 2018-10-29 103.206.195.163

Цалин 2 удаа нэмнэ гэдгийг 20 хувиар 2 удаа нэмээд 40 хувь нэмэх юм байна гэж ойлгох уу 10 хувиар 2 удаа нэмээд 20 хувь гэж ойлгох уу. Энэ нэмэлт хийх хувь 2 санаа агуулагдаад байна. Төрийн үйлчилгээний салбарт 30-40 жил ажилласан энэ жил 60 хүрсэн эмэгтэй, 65 хүрсэн эрэгтэй тэтгэвэрт гарахад 2019 оны 1 сарын 1-нээс эхлэн 36 сарын тэтгэмж олгоно гэдэг чинь энэ хүмүүст хохиролтой заалт байна. Энийг яаж зохицуулах вэ.

Avatar

Зочин 2018-10-29 103.229.122.13

Tsalin nemj songuuliin shougaa exelj baina daa Mangaruud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж