Та урьдчилгаа 30%-иа төлөөд үлдсэн төлбөртөө байр, машин оролцуулж болохоос гадна банкны зээлд хамрагдах боломжтой.
Хамгийн оновчтой байршилд, хамгийн сайн нөхцөлөөр өндөр зэрэглэлийн орон сууцаа захиалах боломжийг “Хан-Уул цогцолбор хотхон” Танд санал болгож байна.
Сүүлийн үед иргэдийн болон бизнес эрхлэгчдийн анхаарлыг нилээд татах болсон “Хан-Уул цогцолбор хотхон” төслийн талаар эрхэм уншигч Та бүхэнд танилцуулъя.
“Хан-Уул цогцолбор хотхон” төсөл нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг буулган, орчин үеийн шаардлага хангасан барилга барих төслүүдийн нэг бөгөөд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтарч ажиллаж байгаа нь онцлог юм. Хан Уул дүүргийн 2 хороо, хүмүүсийн сайн мэдэх АПУ ХК-ын замын эсрэг талд төв зам дагуу байршилтай, сургууль цэцэрлэгтэй маш ойр амьдралын болон бизнесийн таатай бүсэд байрладаг гэхчлэн олон давуу талтай. Төсөл өнгөрсөн оны 7-р сараас эхэлж, эхний блокоо 2018 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгөөр амжилттай ажиллаж байна.
“ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН ТӨСЛИЙН ОНЦЛОГ:
Төслийн хэрэгжиж буй байршил: Улаанбаатар хотын оновчтой байршлуудын нэг болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн төв зам дагуух 4 зүгийн огтлолцолд, туршлагатай архитектурын өвөрмөц шийдэлд үндэслэсэн. Монгол улсын стандартын дагуу баригдаж буй хүний тав тухтай амьдрал, бүхий л хэрэгцээг нэг дор багтаан сүндэрлэн босч буй 588 айлын орон сууц юм. “Хан-Уул цогцолбор хотхон ” төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжиж дуусна. Хотын төвөөс ердөө 2,5 км зайтай байрлах, утаагүй, бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А бүсэд оршиж байгаа. Уг төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтийн жишиг томоохон төсөлд зүй ёсоор нэрлэгдэж байгаа зэрэг нь иргэдийн хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа.
Төсөл хэрэгжүүлэгч: “ФҮЖИ КОНСТРАКШН ГРУПП ХХК” нь өөрийн хөрөнгө оруулалтаараа чанарын өндөр түвшинд барьж, оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан эрүүл цэвэр агаар, эргэн тойрноо саадгүй тольдох орчныг бүрдүүлж байна. “ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН” нь монгол улсад барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өөрийн орны байгаль экологи, цаг уурын онцлогт нийцсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи өвөрмөц шийдэл интерьер дизайныг хослуулан барилгын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэж байгаа зэрэг нь иргэдийн сэтгэлд нийцэж байна. Таны мөрөөдлийн орон сууц сүндэрлэн босож, нийслэл хотдоо нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож байгаадаа сэтгэл хангалуун байна.
ОРОН СУУЦ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛБАЙНУУДЫН ҮНИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
“Хан-Уул цогцолбор хотхон” төслийн хүрээнд нийтдээ 6 блок баригдана. Эхний ээлжийн А, D, E блок-д захиалга авч байна. Тус блокууд нь 2018, 2019, 2020 онуудад ашиглалтанд орох бөгөөд, 2-4 өрөөний сонголттой орон сууцнууд, мөн үйлчилгээний талбайнуудыг худалдаалж байна. Үйлчилгээний талбайн захиалгын хувьд бизнес эрхлэгчдийн хүсч буй хэмжээнд тохируулан оновчтой хуваалтуудыг хийсэн байгаа.
Орон сууцны өрөөний сонголтуудын хувьд 43,21-56,7мкв 2 өрөө, 68,8-75,33 мкв 3 өрөө, 111,7 мкв 4 өрөө байруудад захиалга авч байна.
Төлбөр төлөлтийн хувьд: “Хан-Уул цогцолбор хотхон”-ы зүгээс захиалагч нартаа зориулан олгож буй орон сууцны хувь лизингийн уян хатан нөхцөлийг санал болгож байгааг дуулгая. Урьдчилгаа 30%-иа төлсөн захиалагч, үлдсэн төлбөртөө автомашин болон орон сууц оролцуулах, мөн банкны орон сууцны зээлд хамрагдаж боломжтой.
ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОНЫ БОРЛУУЛАЛТЫН АЛБАНААС ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ:
Манай компаний борлуулалтын албанд мэргэшсэн, туршлагатай ажилтнууд ажилладаг. Бидний үйл ажиллагааны чиглэл “үйлчлүүлэгч, захиалагч” нартаа хот төлөвлөлтийн судалгаа, түүнчлэн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй төслийн онцлог, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйл, зөвлөх үйлчилгээ, зах зээлийн орчны судалгааг зэрэг цогц үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой.
Өнөөдрийн шил шилээ дарсан өндөр шилэн барилгууд, олон унаа машинууд, давхар гүүрэн замууд зэрэг хэт динамик ачаалалтай болж байгаа дүр төрх нь гоё хоттой болж байна гэсэн үг биш. Хот нь өөрийн гэсэн нарийн бүтэц, зохицол, хүмүүс тав тухтай, амгалан тайван амьдрахуйц орчинг бүрдүүлсэн байх ёстой. Дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй орон сууцны төслүүдийн үндсэн зорилго үүнтэй уялдаж байгаа. Тиймээс бид шинээр орон сууц захиалж байгаа иргэд мэргэжлийн үйлчилгээг авах нь зүйтэй гэж зөвлөж байна.
ӨРӨӨНИЙ ДОТОРХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТУУДААС:
Нэгдүгээр ээлжийн барилгын ашиглалтанд орох хугацаа: 2018 оны 4-р улирал. цөөн хэдэн байр үлдлээ.
Мөн Хан-Уул цогцолбор хотхоны хоёрдугаар ээлжийн Д болон Е блокоос орон сууц, үйлчилгээний талбайнууддаа урьдчилан захиалга авч байгааг дуулгаж байна. Та бүхэн 10-30% урьдчилгаа төлөөд, манай компаний 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй зээл болон банкны орон сууцны зээлд хамрагдан байраа захиалах боломжтой.
“ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН” оффис, үйлчилгээний төвийн ТАНИЛЦУУЛГА
Хөнгөлөлт урамшуулал
- Урьдчилгаа төлбөр болон таны сонгосон үйлчилгээний мкв-аас хамааран үнийн хөнгөлөлт эдэлнэ.
- Авто машины дулаан зогсоолын захиалга хийсэн тохиолдолд төлөлтийн уян хатан нөхцлийг санал болгож байна.
- Урьдчилгаа 30%-иа төлөөд, үлдсэн төлбөртөө автомашин, орон сууц оролцуулан байр захиалах онцгой боломж
Байршлын давуу тал
- Улаанбаатар хотын төвийн болон бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А зэрэглэлийн бүс
- Хотын төвөөс 2,5км зайтай, авто замын түгжрэлгүй бүс
- Утаагүй цэвэр орчин
- Улаанбаатар хотод ирж буй гадаадын зочид, жуулчдыг угтах, үдэх төв цэг бүхий бизнесийн хамгийн таатай байршил зэрэг онцлох үзүүлэлтээс гадна
Хотхоны бүсэд байрлах төрийн байгууллагууд
- Хан уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
- ХУДүүргийн Өрхийн эмнэлэг
- ХУД-ийн 2 дугаар хороо
- Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК
- Нийслэлийн иргэдэд үйлчлэх төв
Хотхоны бүсэд байрлах сургууль, цэцэрлэгүүд :
- Улсын 75 дугаар дунд сургууль
- Улсын 15 дугаар дунд сургууль
- Улсын 52 дугаар дунд сургууль
- 72 дугаар улсын цэцэрлэг
- 53 дугаар улсын цэцэрлэг
- 65 дугаар улсын цэцэрлэг
Хотхоны бүсэд байрлах их дээд сургууль, коллеж
- ШУТИС-Механик инженерийн сургууль
- Хангай дээд сургууль
- Аварга дээд сургууль
- Үндэсний Эдийн засаг бизнесийн дээд сургууль
- Монгол Солонгосын хамтарсан Техник, технологийн коллеж
Хотхоны бүсэд байрлах томоохон үйлчилгээний төвүүд
- ХУД, 19-н үйлчилгээний төв
- 19 ажилчдын соёлын төв ордон
- Богд хааны музей
- Интермед ОУ-н эмнэлэг
- Номин агуулах
- Наадам центр
- Гэгээнтэн цогцолбор
- Оргил шилтгээн
- "Миний сүлжээ",
- Sky Hyperмarket, "
- Апу ХХК
- Морьтон цогцолбор
Хотхоны бүсэд байрлах нийтийн тээврийн зогсоол
- 120-ын автобусны буудал
- Ажилчдын соёлын төв ордны автобусны буудал
- Дунд голын автобусны буудал
- Алтай хотхон автобусны буудал зэрэг
Ажиллах амьдрах бүхий л хэрэгцээ, цагийг хэмнэсэн хамгийн тохиромжтой байршил билээ.
ЦОГЦОЛБОРЫН ДАВУУ ТАЛУУД
Үндсэн хийц:
- Арматур: ОХУ АСП500
- Зуурмаг: М350 марк
- Металл фасад
Барилгын дотоод тоноглол
Үүнд :
- ОХУ-н Torex брэндийн төмөр хаалга болон Германы Hormann Брэндийн граж, дотор хаалга
- Герман стандартын 3 давхар шилтэй REHAU группын вакум цонхны
- Таны төсөөллийн гэрийг бодит болгох Германы RASCH брэндийн ханын цаас
- Германы Bravat & Германы GROHE брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол
- Оросын Кам кабель брэндийн цахилгааны утас, болон ОХУ-н ЭМТИКА брэндийн ISO 9001 чанарын шаардлага хангасан зэс голтой евро стандартад бүрэн нийцсэн цахилгааны утас
- Оросын Лек брэндийн цахилгааны тоноглол
- Туркийн Pansa брэндийн радиатор
- Германы 85 жилийн түүхтэй КNAUF группын гипсэн хавтан
- 24 цагийн өндөр хурдны хоёр лифттэй
- Цахилгааны 2 төрлийн нэмэлт нөөц эх үүсвэртэй
Хотхоны тоноглол:
- Нэгдсэн хашаатай
- Харуул хамгаалалтын алба, 24 цагийн камерийн хяналтын систем
- Иж бүрэн тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай
- Ногоон байгууламж
- 24 цагийн өндөр хурдны хоёр лифттэй
- Цахилгааны 2 төрлийн нэмэлт нөөц эх үүсвэртэй
- Авто 250 машины дулаан зогсоол
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ ЖИШИГ ТӨСӨЛ ГЭЖ ЗАХИАЛАГЧДЫН ДУНД ӨНДӨР ХҮЛЭЭЛТ ҮҮСЭЭД БАЙГААГ АНЗААРСАН. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР СОНИРХУУЛБАЛ:
Бидний хэрэгжүүлж буй “Хан-Уул цогцолбор хотхон” төсөл нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих төслүүдийн нэг. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн ажил нь МУ-ын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, МУ-ын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага , болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоол, мөн 2014 оны 90 дүгээр тогтоол, Нийслэлийн засаг даргын 2014 оны 01-01/05 дугаар захирамж зэрэг бодлого, хөтөлбөр, зорилтуудтай өөрсдийн үйл ажиллагааг уялдаж байгаа Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил.
Төсөл хэрэгжүүлэгч:
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
- ФҮЖИ КОНСТРАКШН ГРУПП ХХК
Хаяг : ХУДүүрэг 2-р хороо, Нэхмэлийн 10-15 тоот
Холбогдох утас : 8066-6661, 8066-6662, 8066-6663, 8066-6664
Та бүхнийг Хан-Уул цогцолбор хотхон та бүхнийг урьж байна.
Холбоотой мэдээ