Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн Япон-Хятадын харилцаа | News.MN

Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн Япон-Хятадын харилцаа

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн Япон-Хятадын харилцаа

Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн Япон-Хятадын харилцаа

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд өрнөөд байсан Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, бүс нутгийн геополитикийн өрсөлдөөн зэрэг Азийн хоёр том гүрнүүдийн таагүй харилцааг сайжруулах маш том алхам болж чадлаа. 2012 онд Зүүн Хятадын тэнгисийн арлуудтай холбоотой маргааны улмаас БНХАУ болон Японы харилцаа муудсан билээ.

Энэ удаагийн айлчлал нь 2011 оноос хойш Япон улсын Ерөнхий сайд Хятадад айлчилсан анхны бөгөөд түүхэн айлчлал байлаа гэж олон улс үзэж байна. Хоёр улсын удирдагчид өмнө олон улсын уулзалтууд дээр нийтдээ найман удаа уулзаж байжээ. Шинзо Абэгийн энэхүү айлчлал нь Хятад-Японы хооронд байгуулсан Энх тайван найрамдлын гэрээний 40 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог боллоо. Ойн хурал дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар үг хэлжээ .

Ли Кэцянь: "40 жилийн өмнө Хятад Япон хоёр орны ахмад удирдагчид тухайн нийгмийн нөхцөл байдлыг зөв тунгааж, хоёр орны харилцааны алсын харааг бодолцон Хятад Японы энх тайванч нөхөрлөлийн гэрээг үзэглэсэн. Энэ нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааг дүгнэж, эерэг хөгжил рүү чиглэх түүхэн үйл явдлын гэрч болсон юм. Тухайн гэрээ нь Хятад Японы ард түмэн энх тайвнаар хамтдаа хөгжих нөхөрлөлийн чиглэлийг баталсан юм . "Хятад Японы хамтын тунхаг"-д Японы тал дайны үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарлах болон Нэг Хятад улс байхыг мэдрэх зэрэг чухал ойлголтыг багтаасан бөгөөд Хятад Япон хоёр орны харилцаа энх тайван нөхөрлөлөөр хөгжихийг баталсан байдаг. Гэрээнд Хятад Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичиг тогтсон нь талуудын харилцааны суурь чиг хандлагыг зааж өгсөн. Хоёр орны ирээдүйн харилцаа мөн Хятад Япон хоорондын улс төрийн дөрвөн баримт бичиг суурилан хөгжсөөр ирлээ" гэжээ.

Шинзо Абэ : "Япон Хятадын энх тайвны нөхөрлөлийн гэрээ хоёр орны харилцааны хөгжилд чухал суурь зарчим болж, хоёр орны харилцааг хөгжлийн бодлогыг чиглүүлсэн юм. Хятад улсын өөрчлөлт нээлт дэлхийн олон нийтийн анхаарлыг татсан амжилт ялалтыг бий болголоо. Япон Хятад хоёр орон Ази төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн. Япон Хятадын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэн дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд хамтаар хүчин зүтгэл гаргана" гэжээ.

Өнгөрсөн жилүүдэд Бээжин болон Токиогийн хооронд өрнөөд байсан түвэгтэй  харилцааг засахын тулд зөрчилдөөнөө хойш тавьж, хоёр улс аль аль хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдлаа. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг даван туулахын тулд хоёр улс хоорондын эдийн засгийн харилаагаа өргөжүүлж, чөлөөт худалдааны бодлогыг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан байна. Хятад улс ийнхүү Япон улстай харилцаагаа сайжруулж, эдийн засгийн салбарт хамтран ажиллах болсонд АНУ болон Хятад улсын хооронд өрнөөд буй худалдааны дайн нөлөөлж байж болох юм.

Энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр улс дэд бүтэц, эрчим хүч зэрэг маш өргөн цар хүрээтэй нийт 2,6 тэрбум ам.долларын өртөгтэй 500 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тухайлбал 2013 онд хэмжээг нь бууруулаад байсан валютын гэрээг нэмэгдүүлэн шинэчилж, инноваци, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болсон байна.

Түүнчлэн Хятадын удирдагч Си Жиньпин ирэх жил Японд айлчлах төлөвлөгөөтэй байгаа тухайг дурдсан байна. Хамгийн гол зүйл нь Бээжин, Вашингтоны хооронд болж буй худалдааны дайнтай зэрэгцэн Бээжин, Токиогийн харилцаа сэргэж байгаа нь  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын барьж буй  “Америк нэгдүгээрт”  хэмээх хувиа хичээсэн бодлогод том цохилт болно гэж харж байна.

 

“Хятад-Японы харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх сонирхолтой байгаа, Ингэх нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Бид бол хөршүүд. Мөн хамтрагчид. Тиймээс хоёр улс нэг нэгэндээ аюул занал учруулахгүй байхаар тохиролцлоо” гэж Хятадын Ерөнхий сайд Ли Көцянь хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.

2005 оноос хойш Хятадуудын дунд “Найрсаг бус хүн” хэмээн тодорхойлогдоод байсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ удаад Хятадын ард түмэнд ер бусын элэгсэг дотно хандаж хятадын дарга Си Жиньпинтэй барьсан үдийн зоогийн үеэр түүнийг зургаадугаар сард Осакад болох “Их 20”-ийн уулзалтын үеэр Японд албан ёсоор зочлохыг урьсан байна. Хэрвээ Си Жиньпин урилгыг хүлээн авбал 2008 онд Хятадын дарга асан Ху ЖинТоа Японд айлчилснаас хойших Хятадын удирдагч Японд айлчилсан анхны айлчлал болох юм.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-29 103.229.123.67

Амгалантуулаа энэ 2 өрсөлдөөч үгүй хамтарч ажиллах ч үгүй, энэ зүгээр ,,наймаа,,-ны амьдрал жоохон юм ,,ойлголдоо,, фак

Avatar

Үнэн 2018-10-29 103.11.193.98

Монгол улс хөрш 2 орны геополитикийн нөлөөнд хэтэрхий автаж, жинхэнэ ардчилсан улсуудын нөлөөллийг хаах бодлого явуулж эхлээд удаж байна. Орос, Хятад 2 тэдний дунд АНУ болон Европын Холбооны Улсуудын нөлөөг багасгах, тэдний Монголд явуулж байгаа үйл ажиллагааг шахан гаргах бодлогыг үе шаттайгаар амжилттай хийж байгаагийн том жишээ нь аливаа ардчилсан үзэл бодолд тууштай сэхээтнүүдийг бодлоготойгоор намнасаар байна, манай олон улс төрчид өөрсдөө ч мэдэлгүйгээр эрх мэдэлд дурлан тэдэнд тусалсаар..

Avatar

Зочин 2018-10-29 103.57.95.198

таагүй харилцааг сэргээх гэдэг бол бүр дайсагнана гэсэн үг л дээ тийм үү амгалантуулаа

Avatar

zochin 2018-10-29 202.179.8.186

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-д гурван өдрийн айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд өрнөөд байсан Зүүн Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, бүс нутгийн геополитикийн өрсөлдөөн зэрэг Азийн хоёр том гүрнүүдийн таагүй харилцааг сэргээх маш том алхам болж чадлаа.- Энэ юу гэсэн утгатай өгүүлбэр вэ?
Яасан ч олон үг үсгийн алдаатай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж