Улаанбаатар хотын төв талбайд Д.Сүхбаатарын хөшөөг барьжээ /1946.11/

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Улаанбаатар хотын төв талбайд Д.Сүхбаатарын хөшөөг барьжээ /1946.11/

1911.11-р сар Монголын төлөөлөгч Ханддорж, Цэрэнчимэд, гүн Хайсан нар Санк-Петербургт очив.

1915.11.01 Монголын сонин бичиг Нийслэл хүрээнд гарч эхлэв.

1920.11-р сар Монгол үнэн сонин хэвлэгдэн гарав. Чита хотод Шинэ байдал сонин хэвлэгдэн гарч эхлэв.

1921.11 сар Богд хаан ба Ардын Засгийн газрын хооронд “Тангаргийн гэрээ” байгуулагдав. Уг гэрээгээр Жавзандамба хутагтыг тус орны Шарын шашны тэргүүн хэмээн зарлаад, төр шашны асуудлыг тусгаарлажээ. Богд хааны дэргэдэх Ардын Засгийн сайдаар Д.Чагдаржавыг томилжээ.

  • Сэцэн хан аймгийн үйзэн вангийн хошуунд /Дорнод-Матад/ 100, Ачит вангийн хошуунд /Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Сэргэлэн/ 300, Гүн нуурт 100 бүгд 500 цэргийг захирах Зүүн хязгаарын сэргийлэн тохинуулах сайдаар Гэлэгсэнгийг, Дарьгангад 300, Егүзэрийн хийдэд 100, Замын үүдэд 100 бүгд 500 цэргийг суулгаж, Зүүн Өмнөд хязгаарыг сэргийлэн тохинуулах сайдаар Магсаржавын Дугаржавыг тус тус томилжээ.
  • Улсын Судар бичгийн хүрээлэнг байгуулж, даргаар нь гүн С.Жамъянг томилов. Уг хүрээлэнгийн дэргэд Улсын номын хүрээлэнг анх байгуулжээ. Энэ хүрээлэнд анх 2000 орчим ном байсан бөгөөд 1924 оноос УННСан хэмээх болжээ.
  • Д. Сүхбаатарын санаачилгаар Цэргийн гражыг байгуулж, даргаар нь Гүр, жолоочоор нь Балдан гэгчийг томилжээ.
  • Нийслэл хүрээнд 40 сурагч, хоёр багштай, анхны бага сургууль нээгдэв.
  • Буриад Агваандоржиев өөрийн намтар “Дэлхийг-эргэж Бэдсэн домог сонирхлын бичиг, өдий төдий хэмээх оршив” зохиолоо Төвд, Монгол хоёр хэл дээр бичжээ.
  • Богд уул, Хэнтийн уулсыг тайх тайлгын наадамд Лу гүний Вандан аварга түрүүлж, Сэцэн ханы босоо Самдан үзүүрлэв.
  • Ноёдын хэргэм зэргийг угсаа залгамжлан эдлэх журмыг халав. Монгол-Зөвлөлтийн хооронд харилцан бие биеэ хүлээн зөвшөөрөх ба найрамдалт харилцаатай байх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

1926.11.01 БНМАУ-ын III их хурал хуралдав. 81 төлөөлөгч оролцсон тус их хурлаар нутгийн засаг захиргааны аппаратад жинхэнэ ядуу, дунд идэвхтэй ардын өргөн оролцуулах, орон нутагт түр цэрэг байгуулж, нийт идэрчүүдийг цэргийн эрдэмд сургах, өртөөдийн зарим хэсгийг татан буулгах, албан татварыг өсгөж, хураах зэрэг шийдвэрүүдийг батлан гаргажээ.

1927.11-р сар Алтайн Урианхайн долоон хошуу нэгдэж, хоёр хошуу болж, тус нутгийг хамарч байсан армийг татан буулгав.

1939.11-р сар Ерөнхий сайд А.Амарын баривчлав.

  • Шинэ Үндсэн хууль боловсруулах комиссыг Х.Чойбалсан даргатайгаар байгуулав.
  • Улаанбаатар хотод цахилгаан комбинат байгуулагдав. Улаанбаатар хотын дүүрэгт цахилгаан эрчим хүч тууштай нэвтэрлээ. Улаанбаатар Налайхын хооронд 35в хүчдэлтэй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барьж, дэд станцыг ашиглалтад оруулав.
  • Ш.Лувсанвандангийн “Монгол хэлний зүй” ном хэвлэгдэн гарав. Энэ нь орчин үеийн монгол хэлний анхны сурах бичиг болсон бөгөөд “Лу багшийн цагаан ном” гэж нийтэд алдаршсан, гол сурах бичиг болж байв.
  • Зураач Б.Шарав /марзан/ нас баржээ
  • “Ард Аюуш” нас баржээ.

1941.11-р сар ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс хүргэсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг найман удаа хүргэжээ.

  • Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөн болов.

1942.11.04 Зөвлөлтийн улаан армид туслах бэлгийн III цувааг явуулав. Бэлгийг сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн, Хашгамбай нарын төлөөлөгчид хүргэв. Дөрвөн цуваа 236 вагон бэлэглэл хүргэжээ.

  • Дундговь аймаг байгуулагдав.
  • Жавхлант Шарга аймаг байгуулагдав.
  • Японы цэргийн эрхтнүүдийн санаачилгаар Өвөр монголд “Монголын өөртөө засах улс” гэгчийг байгуулав.

1946.11-р сар Дайн дуусч, хүнсний болон аж үйлдвэрийн барааны эрэлт багассантай холбогдуулан БНМАУ-ын ЗГ-аас бараа бүтээгдэхүүний үнийг хорогдуулах тухай шийдвэр гаргажээ.

  • Монголын оюутны холбоо байгуулагдан улмаар Олон улсын оюутны холбоонд гишүүнээр элсэв.
  • БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль бий болгож, дайнд онцгой гавьяа байгуулсан хүмүүст олгов.
  • БНМАУ-ын төрийн шагналыг Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Э.Оюун, Ш.Нацагдорж нарт олгов. Ш.Нацагдорж нь “Д.Сүхбаатарын намтар”-ыг зохиосны хувьд энэхүү шагналыг олгожээ.
  • Улаанбаатар хотын төв талбайд Д.Сүхбаатарын хөшөөг барьжээ.
  • Монголын баруун хил болох Ховдын ба Овоотын отрядын уулзвар газраар хилийн халдлага ширүүсэв.
  • Монголын засгийн газрын төлөөлөгчид Чунчинд очив.
  • Монгол Улсын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д албан ёсны айлчлал хийв.
  • Улаанбаатар хотын мах комбинат ашиглалтад оров.

1948.11-р сар Токиод олон улсын шүүх хурлын ажиллагаа дуусав. Уг хурлаас Японы түрэмгийллийг “олон улсын гэмт хэрэг” хэмээн үзэж, Халх голын дайныг “Зарлаагүй дайн” гэж дүгнэжээ. Тус хуралд БНМАУ-ын баатар П.Чогдон гэрчийн мэдүүлэг өгөв.

  • Цас их орж, Алтайн давааны бүх зам хаагдан, цэргийн хоол хүнс тасалдаж, морь тэмээд сульдаж, хил хамгаалалт суларч, цэргүүд өлсгөлөнд нэрвэгдэв.
  • Хөлөн Буйрын автономит мужийг татан буулгаж ӨМӨЗО-ны бүрэлдэхүүнд оруулав.
  • Алтайн ойрадын Автономит мужийг “Уулын Алтайн Автономит муж” гэж нэрлэв.
  • Монгол-Зөвлөлтийн хамтарсан археологийн шинжилгээний анги профессор С.В.Киселевийн удирдлага дор ажиллаж, Хар Хорум хот, Харбалгасыг малтаж, гар үйлдвэр, худалдааны хороолол, хааны орд харшийн үлдэгдлийг илрүүлж, олжээ. Тус анги бас Орхоны сав газарт эртний Монгол овгийн булш, хиргисүүр олныг малтаж шинжлэв.

1949.11-р сар ЗХУ-ын тусламжтайгаар баригдсан Улаанбаатар-Наушкийн зам ашиглалтад оров.

  • Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагдав.
  • Өвөр монголын хэт үндсэрхэг үзэлтэн Дэ ван /Дэмчигноров/ дагалдах хүмүүсийн хамт БНМАУ-д дүрвэн /Засгийн газрын зөвшөөрлөөр/орж ирэв.
  • Гоминданы засгийн газраас Х.Банчин богдыг хүлээн зөвшөөрөв. Мөн онд Гүмбүм хийдэд Банчин богдыг ширээнд залах ёслол гүйцэтгэв.
  • Дилав хутагт Жамсранжав, О. Латтиморийн зөвлөн хүссэнээр өөрийн дурдатгал зохиолоо. АНУ-ын Балтимор хотноо бичив. Энэ зохиол 1989 онд “Ар Монголын улс төрийн дурдатгал” нэртэй Улаанбаатар хотод хэвлэгджээ.
  • Монголын шинжлэх ухааны хүрээлэнгээс эрхлэн “Юан улсын богд хууль”-ийг бүрэн монголчилов.

1954.11-р сар МАХН-ын XII их хурал хуралдаж, II таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталжээ.

  • В.И.Лениний хөшөөг Улаанбаатарт нээв.

1956.11-р сар БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчид БНАСАУ-ын засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.

  • ХБНГУ-тай БНМАУ дипломат харилцаа тогтоов

1956.11.02 БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулав.

1956.11-р сар БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван улсын түүх судлалын их хурал болсон бөгөөд монголын түүхийн гурван дэвтэр бүтээл хамтран бичих талаар хэлэлцсэн байна.

1958.11-р сар Ю.Цэдэнбалыг МАХН-ын Төв хорооны I нарийн бичгийн даргаар сонгов.

1959.10.31 БНХАУ-ын Үйлдвэрчний ТЗ-өөс БНМАУ-д 3 460 000 юаны өртгөөр боссон уушгины сүрьеэгийн сувиллын газарт 100 ширхэг ор бэлэглэв.

1964.11-р сар Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал болов.

  • МАХН-ын ТХ-ны VI бүгд хурал хуралдаж, “Нам олон нийтийн хяналт шалгалтыг сайжруулах арга хэмжээний тухай” хэлэлцэв.

1965.11.03 БНХАУ-ын тусламжаар барьж буй Сэлэнгэ аймгийн гүүр засварлах ажил дуусав. Хятад Монгол хоёр талын уг байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх баримтад гарын үсэг зурах ёслол болов.

1969.11-р сар Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж, орон даяар соёлжилтын хоёр жилийн ажил зохион явуулах тухай МАХН-ын төв хороон УТТ-ны тогтоол гарав.

  • НАХЯ-ны сайдын тушаалаар хилийн зарим отрядыг нэмж байгуулав.
  • БНМАУ олон улсын зэвсэг хураах хороонд гишүүнээр элсэв.
  • Хятадын цэргүүд ЗХУ-ын хилд хоёр удаа зэвсэгт халдлага хийж, хилийн будилаан гаргав.
  • “БНМАУ-ын түүх” гурван боть зохиолыг ШУА-аас эрхлэн Улаанбаатар хотод хэвлүүлэв.
  • Зохиолч Ч.Лодойдамба нас баржээ.
  • Политехникийн дээд сургууль байгуулагдав.

1970.11-р сар БНМАУ-ын сэтгүүлчдийн II их хурал хуралдав

  • Улаанбаатар хотод сансрын хиймэл дагуулаас телевизийн нэвтрүүлэг хүлээн авах “Орбита” станц байгуулагдаж, ашиглалтад оров.
  • Гандантэгчилэн хийдийн хамба С.Гомбожавын санаачилгаар уг хийдийн дэргэд Шашны дээд сургуулийг байгуулжээ.
  • БНМАУ-ын гавъяат хуульч цолыг Г.Дамдинсүрэн, С.Батсүх нарт анх олгожээ.
  • БНМАУ-ын худалдааны гавъяат ажилтан цолыг Ж.Батсүх, Ш.Норов нарт анх олгожээ.
  • БНКУ-ын нам засгийн төлөөлөгчид БНМАУ-д айлчлав.

1973.11-р сар БНМАУ-Канад улстай дипломат харилцаа тогтоов.

  • БНМАУ-ЗСБНХУ-ын засгийн газар хооронд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зурав.

1974.11-р сар ЗСБНХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежнев БНМАУ-д албан ёсны айлчлал хийв.

1975.11-р сар БНМАУ-Бүгд Найрамдах Кабо Верде улстай дипломат харилцаа тогтоов.

1979.11-р сар Улаанбаатар хотод ШУМТөв ашиглалтад оров.

1983.11.01 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулав.

  • Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид БНСРУ-д албан ёсны айлчлал хийв. БНСРУ-ын ерөнхийлөгч Н.Чаушеску-тай уулзаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
  • Уулын Алтайн Барнаул хотод Зөвлөлт-Монголын болон Монгол-Зөвлөлтийн найрамдлын байгууллагын ажилтан нарын анхдугаар уулзалт болов.

1986.11.01 БНХАУ, БНАСАУ, БНМАУ, ЗХУ-ын төмөр замын төлөөлөгчид 1987-1989 оны олон улсын галт тэрэгний хэлэлцээрт нийслэл Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1989.11-р сар ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөс гаргасан 1943 оны зарлигийг хүчингүй болгож, Халимагийн ард түмний улс төрийн хэлмэгдлийг цагаатгав.

1989.11.02 Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зурав.

1992.11-р сар БНХАУ-аас Монгол Улсад зээлж буй 10 сая юаны өртөг бүхий өдөр тутмын хэрэглээний бараа нийлүүлэх тухай солилцооны бичгийг хоёр тал Бээжин хотноо солилцов.

1996.11-р сар УИХ-ын зарим гишүүд, МАХН-ын удирдлагыг тагнаж, мөрдсөн хэрэг илрэв. Үүнээс үндэслэн ТТГ-ын дарга генерал Ж.Баатарыг ажлаас нь халж, ТТГ-ыг Улсын Аюулгүй байдлыг хангах газар болгон өөрчилж, бүтэц зохион байгуулалтыг нь шинэчлэв.

2013.10.28-31 Монгол Улсын ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлав.

2013.10.31-11.01 ӨАБНУ-ын дэд ерөнхийлөгч Халема Мотланте Монгол Улсад айлчлав.

2016.10.31 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, МУГЖ, дуучин Ганбаатарын Ариунбаатарт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртээв.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж