ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ

ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хурлын зааланд "Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр"т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно
  •  ХНХЯ-наас "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт" Нователл зочид буудлын дөрвөн давхрын их танхимд болно.
  • Бэтэг, галзуу өвчний өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхийн дахинд хэрэгжүүлж буй ажлуудын арга, туршлагыг манай орны нөхцөлд хэрхэн хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Хурал ЭМЯ-ны хурлын “Б” танхимд болно. Холбоо барих утас: 88106649

12.00

  • Сайхан бүсгүй фейсбүүк группын хандиваар баригдсан СХД-ийн 31 дүгээр хороонд байрлах 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг хийж хүлээлгэн өгнө.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00

  • Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30

  • БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

12.00 

  • Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.

12.30

  • “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00

  • Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30

  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.

12:00

  • "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ.

12:30

  • Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

10.00

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

14.00

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж