Миссүүдийн англи хэлний түвшнийг шалгав

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Миссүүдийн англи хэлний түвшнийг шалгав

Миссүүдийн англи хэлний түвшнийг шалгав

Монголын миссүүдийн оролцох тэмцээн энэ жил дэлхийд алдартай “Miss Universe” тэмцээнээр нэмэгдсэн. Тайландад ирэх арванхоёрдугаар сард болох 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох миссээр Дэлгэржавын Долгион тодорсон билээ. Энэхүү нэр хүндтэй тэмцээний анхдагч болох шалгаруулалтын явц ч олны анхааралд байсан юм.

“Mongolian Beauty Association”, NTV телевиз хамтран “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалтыг явуулсан. Олны анхааралд байсан энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалт өнгөрөгч амралтын өдрүүдэд NTV телевизээр үзүүлж, олны хүртээл болгосон юм.

Дэлхийд чансаа өндөр тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох миссийг олон шалгуураар тодруулсныг зохион байгуулагчид хэлж байсан. Тэгвэл финалын шалгаруулалтын шилдэг зургаад Д.Долгион, Г.Дөлгөөн, Т.Батцэцэг, Ц.Баяндэлгэр, М.Дашбалжид, Б.Намуун нарын миссүүд багтсан. Ингээд тэднийг сорих сүүлийн даалгавар нь англи хэлний асуултад хариулах байлаа. Шилдэг зургаан оролцогчийн зарим нь асуултаа ойлгохгүй тайзан дээр эвгүй байдалд орсон ч ийм зүйлд бэлэн байсан миссүүд хангалттай хариултыг өгч байв. Монголд урьд өмнө болж байсан миссийн тэмцээний шалгаруулалтын үеэр шилдэг оролцогчдод англи хэл дээр асуулт тавьж байсан тохиолдол үгүй. Тэгвэл энэ удаагийн шалгаруулалтын бас нэг шударга шүүлт нь гадаад хэлний түвшнийг финалын шатанд авсан нь содон зүйл байв.

Монголын миссүүдээс “Miss World” тэмцээнд оролцсон туршлага арвин бий. 2016 онд “Miss World” тэмцээнд оролцсон А.Баярцэцэг тухайн үед Монголын миссүүдийн амжилтыг дээшлүүлж, шилдэг 11-т үлдэн түүхийг бичиж байсан билээ. Түүний англи хэлний мэдлэг өндөр байсан нь миссүүдийн амжилтыг ахиулах бас нэг чадвар байлаа гэж үзэх үзэгчид олон бий. Харин энэ удаагийн “Miss Universe Mongolia” тэмцээний шалгаруулалт нэгэн өөрчлөлт хийсэн ч дараа дараагийн миссүүдийн анхаарах зүйл болсон нь дамжиггүй биз ээ.

Олон жил эх орноо төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд өрсөлдөж байсан мисс, загвар өмсөгч Д.Долгион “Miss Universe”-д оролцох анхны монгол эмэгтэй болж байна. Түүний хувьд энэ жил 27 настай бөгөөд Бразил, Коста-Рика, Шинэ Зеланд, Польш, Серб, Испанийн миссүүдийн хамтаар хамгийн ахмад оролцогчийн нэг боллоо.

Одоогоор “Miss Universe”-д оролцох 90 орны 18-27 насны гоо бүсгүйчүүд оролцохоор нэрээ ирүүлжээ. Үүнээс Армен, Кыргызстан, Монголын миссүүд анх удаа оролцох гэж байна.

“Miss Universe 2018” ертөнцийн мисс шалгаруулах тэмцээний финалын шалгаруулалт 2018 оны арванхоёрдугаар сарын 17-д Тайландын Бангконг хотод болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж