Урлагт зүтгэсэн 45 жилийн тайлан

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

Урлагт зүтгэсэн 45 жилийн тайлан

Урлагт зүтгэсэн 45 жилийн тайлан

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2018“ тоглолт аравдугаар сарын 26,27-нд болж өндөрлөлөө

Тоглолтыг үзэхээр Улаанбаатар паласын танхим дүүрэн хүн цугласан байлаа. Хорин жил тасралтгүй зохион байгуулж буй уг тоглолтыг үзэхээр жил бүр танхим дүүрэн хүн цугладаг. Харин энэ жилийн тоглолтын онцлогийн талаар хөгжмийн зохиолч хэлэхдээ “Энэ асуултад хариулж мэдэхгүй ч жил бүрийн үзэгчдийн алга ташилт өөр байдаг байх. Би хөгжмийн урлагт хөл тавиад 45 жил болсон байна. Энэ тоглолтыг 45 жилийн уран бүтээлийн тайлан гэж хэлж болох юм” гэв.

Мөн тоглолтын танхмын үүдэнд өмнөх тоглолтын гэрэл зургийг дэлгэсэн байлаа.

Тоглолтод уламжлал ёсоор Монголын рок попын шилдгүүд ая дуугаа өргөж, жүжигчин Т.Бархүү, хөтлөгч П.Одгэрэл нар тоглолтыг хөтөлсөн юм.

Хөгжмийн урлагт хөл тавиад 45 жил болж буй Л.Балхжавын аялгуунаас хийлч Ч.Дэлгэрцэцэг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат нар хөгжимдөх нь дэндүү сонсголонтой агаад эрхэмсэг, бардам, басхүү омголон байлаа.

Өдгөө 25 нас хүрээд буй “Хурд” хамтлаг эх орны тухай дуунуудаа дуулж үзэгчдийг догдлуулж, хажууд суугаа үзэгчийн нулимсыг урсгаад амжив. Уур амьсгал тоглолтыг 20 жилийн турш тасралтгүй хөтөлж байгаа Соёлын гавьяат  зүтгэлтэн Ш.Гүрбазарыг догдлуулж тайзан дээр шүлэг уншуулаад, хөтлүүлээд, бүжиглүүлээдхэв.

Удалгүй “Харанга” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” дуугаа дуулж, үзэгчид даган дуулж, бас болоогүй ээ дахин дуулуулав.

Түүнчлэн Гавьяат дуучин Т.Ариунаа, жүжигчин Т.Бархүү нар шинэ уран бүтээл “Чамдаа уусна”-ыг дуулсан зэргээр тоглолт шинэлэг зүйлээр дүүрэн байлаа.

Ингээд “Говийн домог” киноны дуугаар эхэлсэн тоглолт “Өглөө шиг эх орон” дуугаар өндөрлөсөн юм. Тоглолтыг уур амьсгалыг үргэлжлүүлэн фотогоо хүргэе.

Гэрэл зургийг А.Чимэдцэрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж