Монголын марафоны тамирчдын ээлжит амжилт БНХАУ-д дахин үргэлжлэв. Өнгөрөгч амралтын өдөр Чэнду хотод болсон “Chengdu Marathon” олон улсын марафоны эмэгтэйчүүдийн 42.195 зайн уралдаанд Олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан 2:39:40 цагийн амжилтаар түрүүлсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 42.195 км зайн уралдаанд Гавьяат тамирчин Б.Сэр-Од гуравдугаар байр эзэлсэн бол Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байр эзэлжээ. Б.Сэр-Од 2:13:08 цагийн амжилт үзүүлсэн бол Н.Мөнхбаяр 2:13:57 цагийн амжилтаар Олон улсын хэмжээний мастерын цолны болзол хангасан байна.
БНХАУ-д болдог марафоны тэмцээн олон улсын “А”, “В” зэрэглэлд багтдаг бөгөөд гадаадын олон шилдэг тамирчид урилгаар оролцдог. Энэ удаагийн Чэнду хотод болсон тэмцээнд шилдэг гүйгчид олноор оролцсон бөгөөд Кени, Этиоп, Японы марафончид өндөр амжилтыг үзүүлсэн байна.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ