Капитрон банк БНХАУ-ын Өвөр Монголын банктай Гадаад худалдааны санхүүжилт болон Банк хоорондын зээлийн шугамын гэрээнүүдийг байгуулж, гарын үсэг зурлаа.
Гадаад худалдааны санхүүжилтийн гэрээ нь Монгол Улс, БНХАУ хооронд хийгдэх худалдааг санхүүжүүлэх төдийгүй Монгол Улсаас бусад улстай хийх худалдааг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх, Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын импортын худалдаа эрхлэхэд төрөл бүрийн санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглах бололцоог бүрдүүлнэ.
Банк хоорондын зээлийн шугамын гэрээ байгуулснаар Капитрон банк харилцагч аж ахуйн нэгж байгууллагууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох давхар боломж бий болж байна.
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт
Холбоотой мэдээ