Германы прагматизмаас суралцья | News.MN

Германы прагматизмаас суралцья

ХАЯНХЯРВАА

Германы прагматизмаас суралцья

Германы прагматизмаас суралцья

Германчууд аливаа зүйлд тооцоотой, асуудалд нягт нямбай хандан, бодит байдлыг харгалзан үзэж, төлөвлөдгөөрөө алдартай. Тэдний энэ сэтгэлгээний онцлог хөгжлийн стратеги, бодлогод нь тусгалаа олж, прагматик үзэл санаа илүү давамгайлж байдаг нь ажиглагддаг. Энэ байдлыг дараах хэдэн зүйлээс төвөггүй олж харах бололцоотой.

Нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засаг(social market economy)-ийн загварт төрийн зохицуулалтыг онцолжээ

Германы Христийн ардчилсан холбоо(CDU) одоогоос 70 жилийн өмнө, дэлхийн II дайны дараа тус улсын анхны ардчилсан сонгуульд "Германд нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх" хөтөлбөрийг боловсруулан өрсөлдөж, ялалт байгуулсан байна.  Эл хөтөлбөрийн үзэл санаа нь дайны дараах германы бодит нөхцөл байдалд тохирон ард түмний дэмжлэгийг хүлээснээр түүнийг Үндсэн хуулиндаа тусгаж баталгаажуулсан нь өнөөг хүртэл мөрдөгдөн германы хөгжлийн баталгаа болж иржээ.

Дэлхийн II дайны дараагаар Германы эдийн засаг хямран хүн ард нь сэтгэл санааны хувьд гутрангуй, ажилгүйдэл нэлээд түгээмэл, үйлдвэрчний эвлэлүүд нийгэмд хүчээ авч, нөлөөтэй болсон байв. Энэ нөхцөл байдал нь Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг нийгмийн зорилтуудын шийдвэртэй хослуулах, нийгмийн зөвшилцөл хийх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үндэслэл болжээ.

Германы нийгмийн чиг баримжаатай зах зээлийн эдийн засгийн хөгжлийн загвар нь нэг талаас эдийн засгийн эрх чөлөөг дэмжин өрсөлдөөнийг чөлөөтэй байлгах, өмчийг хүлээн зөвшөөрч хамгаалах, нөгөө талаар төрийн зүгээс эдийн засгийн бүтэц, тэргүүлэх салбарын чиглэлийн бодлого боловсруулж удирдан чиглүүлэх, ажилгүйдэл, нийгмийн даатгал, халамж, үндсэн хэрэглээний үнийг зохицуулах, нийгмийн баялгийг тэгш хуваарилах зэрэгт анхаарлаа хандуулана төрийн бодлого зохицуулалтаа чиглүүлж ирсэн гэж дүгнэж болохоор байна.

Нийгмийн чиг баримжаатай бодлогоо урт удаан хугацаанд Үндсэн хуулиндаа тусган хэрэгжүүлж ирсэн нь дэлхийд тэргүүлэх хөгжилтэй гүрэн болсон түлхүүр нь гэдэгтэй хэн ч маргахгүй.

Үйлдвэржүүлэх бодлогод экспортыг чухалчилжээ

Германд үйлдвэрийг хөгжүүлэхдээ дотоодын хэрэгцээг хангахыг урьтал болголгүй харин нэмүү өртөг өндөр шингэсэн, экспортын зориулалттай үйлдвэрийн дамжлага, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, эдгээр чиглэлээр хамгийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Дэлхийн хамгийн том 2000 компанийн 53-ынх нь төв Германд байрладаг. Германд үйлдвэрлэсэн “Мерседес”, “Ауди”, “Волксваген” зэрэг авто машин дэлхийд хамгийн сайнд тооцогддог бөгөөд сүүлийн 20 гаруй жилд тус улсад онгоц үйлдвэрлэл, эрчим хүч, хими, эмийн үйлдвэр, мэдээллийн технологи, аялал, жуулчлал, дотор банк, санхүүгийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байна.

Засгийн газар нь үйлдвэрийн бүтэц, тэргүүлэх салбарын хөгжил, ирээдүйд гарах төлөвийн талаар салбар бүрийн холбоод болон Үйлдвэрчний эвлэлтэй байнгын яриа хэлэлцээ явуулж, хамтын шийдвэрийг хайж байдаг нь улс оронд тогтвортой, бүтээлч уур амьсгалыг бүрдүүлдэг байна.

Дэлхийн мөнгө, санхүүгийн 2009 оны хямралын үед дотогшоо харсан эдийн засагтай Франц, Итали, Испани зэрэг европын орнууд хямарч байхад, германы бүтээгдэхүүнүүд эрчимтэй хөгжиж буй орнуудад эрэлттэй байж, хямралд өртөөгүй онцлогтой.

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд  инновацийг анхаарчээ

Германы Засгийн газраас улс орнуудын ирээдүйн хөгжил нь мэдлэг, тэргүүний техник технологи, инновацийн түвшингээс ихээхэн хамаарна гэж үзэн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний салбарт хөрөнгө оруулалтаа нэмсээр байна. Германы Засгийн газраас “Өндөр технологийн 2010-2020 оны хөтөлбөр”-ийг анх түрүүнд гаргаж хэрэгжүүлж эхэлсэн нь 2011 онд Хановерын олон улсын яармагийн үеэр бодлого боловсруулагчдын анхаарлын төвд орж “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-ын эхлэл болжээ.

2016 оны байдлаар ДНБ-нийхээ 2,93 хувийг дээрх салбарт зарцуулж байгаа нь дэлхийн хэмжээнд 3 дугаар (Дани, Швейцарийн дараа)-т орж байна[1].

Гадаад бодлогод прагматизм давамгайлжээ

Германчуудын прагматик сэтгэлгээ нь  гадаад бодлогын салбарт хамгийн тод харагддаг. Тухайлбал, Германчууд дэлхийн I, II дайныг эхлүүлж ялагдаад, өөрийн газар нутгийнхаа 1/3-ийг алдан улс, хүн амаа хуваагдмал байдалд хүргэсэн ч нөхцөл, байдлыг бодитойгоор үнэлж, 1970-аад онд БНАГУ, ЗХУ болон бусад социалист оронтой харилцааг хэвийн болгон хамтран ажиллаж, 1990-ээд онд прагматик бодлого явуулсны  дүнд хоёр Герман нэгдэх таатай нөхцлийг бий болгож чадсан юм. ХХI зуунд Украйны асуудал, Ираны цөмийн хөтөлбөр, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын зэрэг асуудлаар биеэ даасан, ухаалаг бодлого баримталж, Өрнөд, Өмнөдийн хооронд гүүр болон ажиллаж байна.

Эдгээрийг үндэслэн дүгнэхэд, Германы эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн, гэр бүл болгонд хүргэх, эдийн засгийг инновацид тулгуурлан урт хугацаанд хөгжүүлэх стратегийг тодорхойлон хэрэгжүүлдэг, улс төржихгүй, бусдыг дагахгүй,  үндэстнийхээ язгуур эрх ашигт нийцэх гадаад бодлого явуулах зэрэг амьдралаар батлагдсан туршлагаас Монголын нөхцөлд тохирох заримыг авч ашиглах нь монголчуудад тустай байх болно гэж итгэж байна.

…" Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө" гэсэн үг бий…

Нийтээрээ тунгаах биз ээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-29 103.26.192.43

Хүнээр гуйж бичүүлсэн юмаа өөрөө нэг сайн уншдаа……

Avatar

Хэрүүлч тагдгар зайран 2018-10-29 66.181.160.120

Монгол хүн бусдыг дууриасан түүх бараг л байхгүй л баймаар юм чинь ш дээ. Монгол монголоороо гоёх сайхаан, Хаянхярваа бацаанаа.

Avatar

Зочин 2018-10-29 45.117.32.6

прагматизмаа ch zuv oilgoogui nuhur bna shd eee

Avatar

Зочин 2018-10-29 124.158.109.140

Бусдыг дууриана гэдэг ухаан муутайн шинж, өөрөөсөө холдохын эх. Тэгээд ч бид хөгжихгүй, өөрийн бодолгүй, колонийн сэтгэлгээтэн болсон, энэ хүн цааш нь үргэлжлүүлэх нь л дээ.

Avatar

Зочин 2018-10-29 43.242.241.86

30 JIL GADNIIHNAAS SURALTSLAA ODOO BOLI.. ULS ORNOO HUGJUULEH.. LUIVARCHIDDAA HARIUTSLAGA TOOTSOH AJLAA HII

Avatar

Зочин 2018-10-29 150.129.141.53

Зальт луйварчин

Avatar

Муур багш 2018-10-29 66.181.179.232

Аргагүй л Муур багш шүү

Avatar

Аргагүй л Муур багш шүү 2018-10-29 66.181.179.232

Аргагүй л Муур багш шүү

Avatar

зочин 2018-10-29 203.91.118.247

МАН-ын засгийн газар овоо л ажиллаж байна аа, ямар ч байсан эдийн засаг өсөж эхэллээ,

Avatar

зочин 2018-10-29 202.131.228.20

МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг замаас нь луйвардсан байна. Гэхдээ төсөл бичиж чадахгүй мунхаг тул нэг арай дөнгүүр нь 950 саяын нэг төсөл бичээд уг сангаас мөнгөө авахын хамтаар тэр төслийг олшруулаад зөвхөн нэрээ өөрчлөн бичээд сангийн мөнгийг хамсан байна. Ийм унхиагүй этгээдүүд яаж цоорхойгүй хууль санаачилж чадах вэ дээ. Өрөвдмөөр юм. Сүүлийн үед Үндсэн хуулиа өөрчлөнө гээд цээжээ дэлдээд байхыг яана гээч.

Avatar

зочин 2018-10-29 202.131.228.20

МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг зориулалтаар нь шийдэхийн оронд замаас нь луйвардсан байна. Гэхдээ төсөл зохиож чадахгүй мунхаг тул нэг нь 950 саяын нэг төсөл бичээд сангаас мөнгөө авахын хамтаар тэр төслийг олшруулаад зөвхөн нэрээ бичээд сангийн мөнгийг хамсан байна. Ийм унхиагүй этгээдүүд яаж цоорхойгүй хууль санаачилж чадах вэ дээ. Өрөвдмөөр юм.

Avatar

Dorj 2018-10-29 192.82.64.214

луйварчин н**ш ЖДҮ–ийн санхүүг цөлмөсөн нөхөр юу гэж хуцаад бна.

Avatar

Үнэн 2018-10-29 103.11.193.98

Монгол улс хөрш 2 орны геополитикийн нөлөөнд хэтэрхий автаж, жинхэнэ ардчилсан улсуудын нөлөөллийг хаах бодлого явуулж эхлээд удаж байна. Орос, Хятад 2 тэдний дунд АНУ болон Европын Холбооны Улсуудын нөлөөг багасгах, тэдний Монголд явуулж байгаа үйл ажиллагааг шахан гаргах бодлогыг үе шаттайгаар амжилттай хийж байгаагийн том жишээ нь аливаа ардчилсан үзэл бодолд тууштай сэхээтнүүдийг бодлоготойгоор намнасаар байна, манай олон улс төрчид өөрсдөө ч мэдэлгүйгээр эрх мэдэлд дурлан тэдэнд тусалсаар..

Avatar

Зочин 2018-10-29 202.72.245.194

ХЭ ХЭ УХААНТАЙ ЮМ ШИГ ЯРИА ЧАМД ОГТ ЗОХИХГҮЙ БАЙНА АА

Avatar

Зочин 2018-10-29 202.126.89.83

Хүүе худал бүү хэл манай ангийн онц сурдаг тооны гавалын нэг бсан юм

Avatar

Уншигч 2018-10-29 202.126.89.158

Ийм байсан тийм байсан л гэсэн байна. Өөрт чинь ямар шийдэл байгаа юм бэ? Үндэсний үйлдвэрлэгчээс бараа бүтээгдхүүн авдаг бил үү ТӨР засгийн эрх барьж байгаа та нар.

Avatar

Зочин 2018-10-29 202.126.89.83

Та нар шиг юмнууд л ингэж хэн ч биш болгож монгол зовж бна зөв талаас нь хар хонгор хордоогүй бид эрүүл амьдарч л бна саналаа өгсөөр л бгаа цаашид ч өгөх болноо

Avatar

zocnin 2018-10-29 69.76.229.35

10r angidaa angiinhaa huuheduudees hotsorson surlaggui nohor yaj aimgiin darga bolson ih ucnirtai lam nam 2oo ylgah umuu german hel baitugai mongoloo sain medeh umuu odoo izm ene ter soliorhoo boli

Avatar

боржигон 2018-10-29 64.119.16.19

ЭНЭ НЭГ ХУДЛАА ГОЁ ГОЁ БҮЛТ ШАААСАН п***а

Avatar

hhhh 2018-10-29 103.229.176.130

kkkk PM ruuu chichred ehellee shuuu ene hongoriin horduulagch

Avatar

мөнздөл 2018-10-29 49.0.147.37

эхүү зээлд хамрагдсан эрхэм гишүүний эхнэр нярайн асаргаа сувилгааны эмнэлэг нээсэн л байна шүү дээ гэсэн хэдэр жиргээг төрийн алба хашиж байсан жиргээч бичжээ. Мэдээж хүүхдийн эрүүл мэнд, нярайн асаргаанд анхаарал хандуулж болохгүй гэсэн үг биш, энэ сангаас гарах зээлийг ямар зориулалтаар, ямар хүмүүс, аж ахуйн нэгжид өгөх ёстой вэ гэсэн зорилгоосоо хазайсан, эрхэм гишүүний гэр бүлд энэ зээлгүй бол хоосон хонохооргүй байсан нь тодорхой.

Avatar

Иргэн 2018-10-29 202.21.124.134

Энэ одоо юу болов? Гэнэт гэгээрсэн дүр эсгээд унах чинь?!

Avatar

Зочин 2018-10-29 122.201.25.46

ХОНГОРЫГ ЯАЛАА МОНГОЛЫГ МИНЬ ЯАХ ГЭЭД БАЙНА

Avatar

Зочин 2018-10-29 103.111.68.3

Чи л биш шүү. Хонгорыг тэр хүмүүсийн амийг эрүүл мэнд хувь заяаг төлчихөөд гацаараа

Avatar

ЧИНГИСИЙН БААТАР 2018-10-29 202.179.26.253

ГУЦ МУУ х***а.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж