Утааны төсөв улстөрчдийн баяжих боломж болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.29-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

Утааны төсөв улстөрчдийн баяжих боломж болжээ

Утааны төсөв улстөрчдийн баяжих боломж болжээ

Өргөдлийн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар 2008-2016 онд агаарын бохирдлын эсрэг авсан арга хэмжээний аудитын дүгнэлтийг сонссон юм. Аудитын дүгнэлтээс харвал өнгөрсөн найман жилийн хугацаанд агаарт  цацагдсан мөнгө "алга" болжээ.   Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд найман жилийн хугацаанд 800 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ хөрөнгөөр үртсэн шахмал түлшний үйлдвэрийг Булган аймгийн Халгант багт байгуулахаар 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн аж. Гэвч түүхий эдийн нөөцгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Мөн шахмал түлшний үйлдвэр байгуулсан ч ашиглах түүхий эд нь техниктэйгээ зөрчилдсөн учраас бүтэлгүйтжээ. Үүнээс гадна нийтийн тээврийн 400 автобусыг тоноглох ажилд 3 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч 250 автобусыг тоноглоод буцаагаад тоноглолоо авчихсан байна. Дараа нь 14 аж ахуй нэгж 70 мянга 580 тонн сайжруулсан түлш тараах ёстой байсан ч 22 хувийг нь тараасан. Энэ мэтээр утаа улстөрчдийн бизнес болсныг батлах тоон үзүүлэлтүүд ар араасаа цуварсаар. Өнөөдрийн улс төрийн болоод нийгмийн гол асуудал утаа хэвээрээ байна.

Агаарын бохирдлыг бууруулах нэрийн доор хэдэн зуун тэрбум төгрөг “утаа” болон замхарсан

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж