УИХ, Засгийн газрын гишүүдээс хариуцлага нэхэв | News.MN

УИХ, Засгийн газрын гишүүдээс хариуцлага нэхэв

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

УИХ, Засгийн газрын гишүүдээс хариуцлага нэхэв

УИХ, Засгийн газрын гишүүдээс хариуцлага нэхэв

“Сошиалаар сонин юутай вэ” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарыг хүргэж байна. Жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай олгогддог жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг зам зуураас нь УИХ, Засгийн газрын гишүүд авч, хамаарал бүхий компаниа тэтгэснийг сошиал ертөнцийнхөн шүүмжилж, хариуцлага нэхэж байна.

Хуульд зааснаар хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж авах боломжтой юм. Гэвч хүү багатай зээл жинхэнэ үйлдвэрлэгчдэд очдоггүй нь эргээд эдийн засгийг боомилж буйг жиргээчид онцолжээ. Энэ тухай тэдний байр суурийг хүргэе.

УЛААН ХЭРҮҮЛЧ ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯᠴᠢ‏ @Ulaanheruulch Oct 26

Дээхэн 1 мужаан залуу ЖДҮДС-д тоног төхөөрөмж авах гэж 3 удаа төсөл бичиж хандаад баралгүй, би ямар л барьцаалах хөрөнгөтэйдээ хандах вэ дээ Хойд насандаа л юу юм гэхээс энэ яваа насандаа буян дутах юм бна гээд цөхөрчихсөн явж бсн. Одоо эргээд санасан чинь дотор харанхуйлж бна

Ganbaatar Gombodorj‏ @ganbaatar_go 17h17 hours ago

Tөрөөс төрсөн гэмт бумтнуудын түрийвчинд төрийн бодлого явж байгаагийн өчүүхэн илрэл.

  1. Munkh-Erdene‏ @mlsensus5h5 hours ago

ЖДҮ бол парламентын засаглалын мөн чанарын илрэл. Парламент засаглавал авлига засагладаг юм. Парламентын засаглал авлигын тогтолцоо, авлигын засаглал!.

Маркетер НАНДИА‏ @Nandin_Erdene 1h1 hour ago

ЖДҮ-гийн скандалаар дамжуулж парламентын засаглалын оронд ерөнхийлөгчийн засаглал дээр ч гэх шиг… Ёстой чонын амнаас гараад барын аманд гэгч нь болох байлгүй дээ

БАТЫЙ‏ @batengineer

Бид ЖДҮ-с бага хүүтэй зээл авсан хүмүүсийг яллах биш, бүгдээрээ банкнаасаа адилхан бага хүүтэй зээл авдаг болох гэж тэмцвэл тэр ардчилал. Харин бүгдээрээ өндөр хүүтэй зээл авдаг бх ёстой гэж тэмцвэл тэр бол социализм. Та нар социализмаа март тэхүү.

Алдар‏ @Aldar51 Oct 26

ЖДҮ зээл авсан ядарсан дарга маань амарч бгаа нь

Болдын ӨЛЗИЙБАЯР‏ @ulziibayar_b 19h19 hours ago

Одоо #ЖДҮ #ТЭДС Хөгжлийн банк г.м байгууллагуудын бүхий л хөнгөлөлттэй зээлийг өөрийнхөө болон холбоотой этгээдийнхээ компаниудад нэг биш хэд хэдэн удаа авч бсан тохиолдлыг илрүүлье. Улстөрчдийн компани шувт угжуулаастай, жирийн иргэд чардаагаастай

 

Танхай Эмээ‏ @Tanxai_emee Oct 26

Баячууд нь 3% хүүтэй зээл, ажилчин анги нь 30% хүүтэй зээл авдаг. Энэ чинь ардчилал уу????

Туяа‏ @panduyaaaa Oct 26

Би 2011 онд ЖДҮ-д 250 сая-ын төсөл өгөөд шалгарч үзсэн ш дээ. Даанч аваагүй.Шалгаруулалтын дараа банкин дээр очтол эдийн засагч нь үнийн дүнгийн 10% гэж нэхсэн.Тэгэхээр нь хаячихсан юм. Дараа нь харамссан даа. 10%-ийг нь өгөөд авдаг л байж гэж.Тэгсэн бол 5 жилд сайн эргэх бсан юм

Мөнхцогт ᠮᠥᠩᠬᠡᠴᠣᠭᠲᠤ‏ @munkhtsogt 3h3 hours ago

МАН одоо өөрсдийнхөө хулгайг нуух ямарч гарцгүй болсон учраас бусад нь бас адилхан хулгайч гэсэн мсж-г өргөн хүрээнд цацаж өөрсдийгөө хэл амнаас холдуулах оролдлого хийх нь тодорхой

ДАЙМКА‏ @daimka87 Oct 26

"Амь насаа алдахаас ч айхгүй. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ" гэх мэт хүрэл зүрх хайлмаар үгсийг тань сануулъя. Таны толгойлсон ардын засагт хариуцлагын зуд нүүрлэжээ. ЖДҮХС-гаас компанидаа зээл олгосон сайд нартаа хариуцлага тооцно уу.

Tumurbaatar.JS‏ @JapanSudlaach Oct 26

УИХ-ын гишүүн ч жижиг дунд үйлдвэр эрхлэх эрхтэй. Харин ЁС ЗҮЙ гэж айхтар юм бий. Саяхан Монголд ирсэн олимпийн аварга жүдоч Оно Шёохэй та баярлаж байна уу, гэхэд, миний хажууд ялагдчихаад гутарч байгаа бөх зогсож байхад би инээгээд байж болохгүй байна, гэж байжээ. Энэ бол ЁС ЗҮЙ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-28 202.55.191.130

хятадад дагаар оръё. шударга ёс үйлчлэхийг үзээд үхсэн ч яахав. энэ муусайн хулгайчдын муугаа үзэхийг харж байж явахгүй бол сүнс минь амрахгүй нь

Avatar

Маажиг 2018-10-28 180.20.245.26

76+ ЕС+ ернхилгч нар чемгее дундлахаар терд зутгэх бус крнцесс, энэ зээл зэргийг хусч шархаа 5-10 дпхин нехех, хусах гэж терд шургалдаг нь МАНАН-ы унэн царай. Ийм систем , олигархиудыг халах цаг 30 жилийн дараа болжээ

Avatar

Зочин 2018-10-28 188.62.88.27

Bolj psdanii debile mongolchuud!!!

Avatar

mnsambdma 2018-10-28 24.130.1.138

XEDEN JILIIN OMNO XAAYA-naas tanidag xuneer yariulj baij 4 saya togrognii zeel avaad yariulsan xundee 100000g n ogch bilee

Avatar

иргэн 2018-10-28 64.119.16.19

Төрийн эрх мэдлийг хуурч, хулгайлж, худалдаж авдаг этгээдүүд улстөржсөн гэмт хэрэгтнүүд болж, Улс орноо дампууруулж, Засаг Төрийг самарч хаядгийг бид сүүлийн 28 жилд ханатлаа хорстлоо үзэж, хаширтлаа хулхидууллаа. Нотолгоо нь Улс орны доройтол, нийгмийн бухимдал, өдөр цагаар улам зузаарч хэдэн үеэрээ ч төлж барахгүй болж байгаа бидний нуруун дээрх их өр,..

Avatar

ЖДҮ зээл аваагүй гуйлгачид аа, ядуус аа 2018-10-28 175.38.117.60

XЭРЭВ ЧИ ЖДҮ ИЙН ЗЭЭЛ АВААГҮЙ БОЛ, УЛС ТӨРЧ БИШ, БӨХ Ч БИШ, НАмЧИН Ч БИШ БОЛ ЗҮГЭЭР Л ҮХЭР ЯДУУ МОНГОЛ ЮМ, ИЙМ Л НИЙГЭМД АМЬ ЗУУЖ ЯВНА ДАА, ХУЛГАЙ ХИЙЖ СУРААГҮЙ НЬ ШУУД ГУЙЛГАЧИН БОЛОХ ИЙМ ЗАВААН НИЙГЭМИЙГ БИД ХҮССЭН ГЭЖ ҮҮ? ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ АА ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР ЗАЛЧИХСАН БАЙГАА НТР НЬ ЭНЭ УЛС ОРОН НЭГ Л БИШ ЭЭ…

Avatar

Чулуун 2018-10-28 202.126.89.11

Ийм төр засаг их хурал манай улсыг 27 жил удирдаж иржээ. Алигархчисан эдийн засаг, татвар төлөгчдийн мөнгөөр, улсын лицензи зөвшөөрөлөөр хөлжсөн МАНАН-ийн хулгаачдийг монголчууд олон жил сонгож үгийг нь сонсож иржээ. Одоо эдгээр нөхдүүдийг зогсоох цаг нь болжээ. Даамжирвал газар нутаггүй, тусгаар тогтнолгүй, бодитоор бий болсон африкийн зарим орнуудын араас, туркменистаны араас, улс төр эдийн засаг болон гэмт бүлэглүүдийн гарт орж дууслаа Монгол. Ард бидний хулчгар зан хэрээс хэтэрлээ.

Avatar

Зочин 2018-10-28 66.181.177.229

unen khogiin p- nuud , muu khelekh ug chi alga

Avatar

Зочин 2018-10-28 202.72.245.194

ЗА ТЭР ЯАХ ВЭЭ ГОЛ ЮМЫГ НЬ ХАРЧИХ УИХ ГИШҮҮДЭД БҮГДЭД НЬ ЯГ ИХ Ч БИШ БАГА Ч БИШ 950 САЯ ТӨГ ӨГСӨН БАЙГАА БИЗ ЭНЭ ЧИНЬ НАМААРАА ЗОХИОН БАЙГУУЛЖ 65 ХҮН АВСАНГ ХАРУУЛЖ БАЙГАА БИЗ ААН ОДОО УЛАМ ӨРНӨЖ ӨГНӨ ДӨӨ ИРЭХ ДОЛОО ХОНОГ СОНИРХОЛТОЙ БОЛОХ НЬ ДЭЭ

Avatar

WOW 2018-10-28 139.5.216.244

Зочин 42 минутын өмнө 202.9.42.97

МАН-ын удирдах зөвлөлдөө эдгээр гишүүд сайн дураараа Сайдынхаа албыг өгөхөө илэрхийлж Засгаа огцоруулахаас аврах гэж байна.Шударга гишүүддээ САЙД нартаа талархал дэвшүүлье

Avatar

Зочин 2018-10-28 202.9.42.97

МАН-ын удирдах зөвлөлдөө эдгээр гишүүд сайн дураараа Сайдынхаа албыг өгөхөө илэрхийлж Засгаа огцоруулахаас аврах гэж байна.Шударга гишүүддээ САЙД нартаа талархал дэвшүүлье

Avatar

Zochin 2018-10-28 202.9.40.10

Talarhaad bh yum algaa. Hedhen uls alaachid hoorondoo zohitson asudaliig zohitsuulj l bga bh. Asudliim gol ni shudarga yos, uls toriin gaj togtoltsoo, oorsoddoo uilchildeg tort yosnii asudal ni urgeljlen yavahaar bolj bgan bish u! Arga helber ni nariisah bh l da. Mongoliin ard tumneer togloj hanahgui yum da.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж