“Сошиалаар сонин юутай вэ” булангийнхаа энэ долоо хоногийн дугаарыг хүргэж байна. Жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай олгогддог жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг зам зуураас нь УИХ, Засгийн газрын гишүүд авч, хамаарал бүхий компаниа тэтгэснийг сошиал ертөнцийнхөн шүүмжилж, хариуцлага нэхэж байна.
Хуульд зааснаар хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж авах боломжтой юм. Гэвч хүү багатай зээл жинхэнэ үйлдвэрлэгчдэд очдоггүй нь эргээд эдийн засгийг боомилж буйг жиргээчид онцолжээ. Энэ тухай тэдний байр суурийг хүргэе.
УЛААН ХЭРҮҮЛЧ ᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠡᠷᠡᠭᠦᠯᠴᠢ @Ulaanheruulch Oct 26
Дээхэн 1 мужаан залуу ЖДҮДС-д тоног төхөөрөмж авах гэж 3 удаа төсөл бичиж хандаад баралгүй, би ямар л барьцаалах хөрөнгөтэйдээ хандах вэ дээ Хойд насандаа л юу юм гэхээс энэ яваа насандаа буян дутах юм бна гээд цөхөрчихсөн явж бсн. Одоо эргээд санасан чинь дотор харанхуйлж бна
Ganbaatar Gombodorj @ganbaatar_go 17h17 hours ago
Tөрөөс төрсөн гэмт бумтнуудын түрийвчинд төрийн бодлого явж байгаагийн өчүүхэн илрэл.
ЖДҮ бол парламентын засаглалын мөн чанарын илрэл. Парламент засаглавал авлига засагладаг юм. Парламентын засаглал авлигын тогтолцоо, авлигын засаглал!.
Маркетер НАНДИА @Nandin_Erdene 1h1 hour ago
ЖДҮ-гийн скандалаар дамжуулж парламентын засаглалын оронд ерөнхийлөгчийн засаглал дээр ч гэх шиг… Ёстой чонын амнаас гараад барын аманд гэгч нь болох байлгүй дээ
Бид ЖДҮ-с бага хүүтэй зээл авсан хүмүүсийг яллах биш, бүгдээрээ банкнаасаа адилхан бага хүүтэй зээл авдаг болох гэж тэмцвэл тэр ардчилал. Харин бүгдээрээ өндөр хүүтэй зээл авдаг бх ёстой гэж тэмцвэл тэр бол социализм. Та нар социализмаа март тэхүү.
ЖДҮ зээл авсан ядарсан дарга маань амарч бгаа нь
Болдын ӨЛЗИЙБАЯР @ulziibayar_b 19h19 hours ago
Одоо #ЖДҮ #ТЭДС Хөгжлийн банк г.м байгууллагуудын бүхий л хөнгөлөлттэй зээлийг өөрийнхөө болон холбоотой этгээдийнхээ компаниудад нэг биш хэд хэдэн удаа авч бсан тохиолдлыг илрүүлье. Улстөрчдийн компани шувт угжуулаастай, жирийн иргэд чардаагаастай
Танхай Эмээ @Tanxai_emee Oct 26
Баячууд нь 3% хүүтэй зээл, ажилчин анги нь 30% хүүтэй зээл авдаг. Энэ чинь ардчилал уу????
Би 2011 онд ЖДҮ-д 250 сая-ын төсөл өгөөд шалгарч үзсэн ш дээ. Даанч аваагүй.Шалгаруулалтын дараа банкин дээр очтол эдийн засагч нь үнийн дүнгийн 10% гэж нэхсэн.Тэгэхээр нь хаячихсан юм. Дараа нь харамссан даа. 10%-ийг нь өгөөд авдаг л байж гэж.Тэгсэн бол 5 жилд сайн эргэх бсан юм
Мөнхцогт ᠮᠥᠩᠬᠡᠴᠣᠭᠲᠤ @munkhtsogt 3h3 hours ago
МАН одоо өөрсдийнхөө хулгайг нуух ямарч гарцгүй болсон учраас бусад нь бас адилхан хулгайч гэсэн мсж-г өргөн хүрээнд цацаж өөрсдийгөө хэл амнаас холдуулах оролдлого хийх нь тодорхой
"Амь насаа алдахаас ч айхгүй. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ" гэх мэт хүрэл зүрх хайлмаар үгсийг тань сануулъя. Таны толгойлсон ардын засагт хариуцлагын зуд нүүрлэжээ. ЖДҮХС-гаас компанидаа зээл олгосон сайд нартаа хариуцлага тооцно уу.
Tumurbaatar.JS @JapanSudlaach Oct 26
УИХ-ын гишүүн ч жижиг дунд үйлдвэр эрхлэх эрхтэй. Харин ЁС ЗҮЙ гэж айхтар юм бий. Саяхан Монголд ирсэн олимпийн аварга жүдоч Оно Шёохэй та баярлаж байна уу, гэхэд, миний хажууд ялагдчихаад гутарч байгаа бөх зогсож байхад би инээгээд байж болохгүй байна, гэж байжээ. Энэ бол ЁС ЗҮЙ.
Г.ХОРОЛ