Е.Медведева гуравдугаар байранд орлоо

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

Е.Медведева гуравдугаар байранд орлоо

Е.Медведева гуравдугаар байранд орлоо

Уран гулгалтын 2018-2019 оны улирлын Канадын гранпри тэмцээн болж дүнгээ гаргалаа. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Е.Медведева богино үзүүлбэрт 60.83 оноогоор 7-р байранд ороод байсан ч чөлөөт үзүүлбэрт 137.08 оноогоор тэргүүлснээр нийлбэр дүнгээр 197.91 оноогоор хүрэл медалийг хүртсэн байна. Харин алтан медалийг Оросын Е.Туктамышева хүртсэн бол мөнгөн медалийг Японы М.Ямашита хүртсэн.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Японы Ш.Уно түрүүлж алтан медаль хүртсэн бол Канадын К.Мессинг мөнгө, БНСУ-ын Ча Жун-Хван хүрэл медалийг хүртжээ. Хосын төрөлд энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт Францын хос болох В.Жамес/М.Циргес нар алтан медаль хүртсэн бол бүжгийн хосын төрөлд АНУ-ын М.Хаббелл/З.Донохуэ нарын хос түрүүлэн байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж