Мазаалай баавгай нь Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтдын нэг юм.
Монголд амьдардаг мазаалай нь уул уурхайн хөгжил, уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалж хоол тэжээл нь хомсдох болсны зэрэгцээ хууль бусаар агнах тохиолдол ч гардаг.
Тэгвэл саяхан ОХУ-ын Шинжлэх ухааны академи мазаалай баавгайг хамгаалах төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлжээ. Саналыг нь хүлээж авсан тохиолдолд төсөл буцалтгүй тусламжийн хүрээнд 3-5 жилийн хугацаанд хэрэгжиж, мазаалайг хамгаалах, судлах ажил хийгдэх аж.
Онцлоход, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар мөн мазаалайг хамгаалах, судлах төсөл хэрэгжиж эхлээд байна. Төслийн нийт өртөг нь 11.63 сая юань юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ