С.Стефэнс болон Е.Свитолина нар аваргын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

С.Стефэнс болон Е.Свитолина нар аваргын төлөө тоглоно

С.Стефэнс болон Е.Свитолина нар аваргын төлөө тоглоно

Эмэгтэй теннисчдийн шилдэг наймын өрсөлдөөн болох WTA Finals тэмцээний хагас шигшээ тоглолт явагдаж аваргын төлөө тоглох теннисчид тодорсон байна. 2017 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга С.Стефэнс хагас шигшээд Чехийн К.Плишковатай тоглож 0-6, 6-4, 6-1 харьцаагаар хожсон байна. Тоглолтын эхний сетийг К.Плишкова маш амжилттай өөрийн болгосон бөгөөд өрсөлдөгчдөө ганц ч гэйм өгөлгүй буулгаж авсан. Гэвч тоглолтын 2 болон 3-р үед Америк бүсгүй С.Стефэнс тоглолтын санаачлагыг авч Чех бүсгүйг хожсон байна.

Тэгвэл нөгөө талд Украйны Е.Свитолина өрсөлдөгч Нидерландын К.Бертенстэй 3 сет тоглож 2-1 харьцаагаар хожиж аваргын төлөө шалгарчээ.

Финалын шатанд шалгарсан хоёр теннисчин өмнө нь 3 удаа таарч тоглож байсан. 2014 оны Австралийн их дуулга болон 2018 оны Канадын нээлттэй тэмцээнд С.Стефэнс хожиж байсан бол 2014 оны Чарлестоны тэмцээнд Е.Свитолина хожиж байжээ. Энэ удаа тэд 4 дэх удаагаа Сингапурт шилдэг наймын аваргын төлөө тоглох гэж байна. Тоглолт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.30 минутанд болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж