Нийслэлийн 379 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-нд хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлжээ.
Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичигдсэн төдийгүй хүүхдэд зориулсан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүлж “шилдэг зохиол” шагналыг хүртсэн зохиолоор бүтээгдэж байгаагаараа онцлогтой юм.
“Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү нар ажиллаж байна. Мөн тус жүжгийн найруулгад дэвшилтэт технологи болох холограмм технологийг ашиглаж байгаа бөгөөд театрын дуу авианы найруулагч Э.Базарханд холограмм технологийн угсралтыг хийсэн байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа холограмм технологийг уран бүтээлдээ ашиглаж байгаа тохиолдол нь Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжиг аж.
NEWS.MN сайтын админд 2018-10-28 122.201.23.122
"Нууцын эрэлд" Хүүхдэд зориулсан бүтээлийг сурагчдад үзүүлсэн болохоос
"Нууцын эрэлд" Том хүний жүжгийн хүүхдэд үзүүлсэн гэж ойлгохоор байна.
zochin 2018-10-28 202.179.27.211
haana uzuulj bgaan boloo?
news.mn d 2018-10-28 202.72.245.122
Гарчиг аа солиоч эээээээээээээээээээээээээээ
Зочин 2018-10-28 124.158.112.3
Гарчгийг хараад том хүний жүжиг хүүхдэд үзүүлж гэж ойлголоо ш дээ
11111 2018-10-28 202.126.89.225
Балай сэтгуулч оороо нууцын хуухэд бхдаа, Нууцын эрэлд гэдэг жужиг шуу
Зочин 2018-10-28 122.201.21.223
Нууцын хүүхэд биш Нууцын эрэлд байлгүй дээ.