Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Хуушуур ховор байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд   зориулан 30 гаруй аж ахуйн нэгж хуушуур хийн худалдаж байгаа билээ. Гэвч одоогоор  үйлчлүүлэгчид ихэссэнээс  дараалал үүсч, бараг  хагас цаг шахам хүлээсний эцэст хуушуур худалдан авч байгаа юм байна. Саяхан түр зуурын бороо орсонтой холбоотой үйлчилгээ явуулж байгаа  аж ахуйн нэгжид багагүй төвөг учирч ийн олон нийт хуушуур худалдан авахад хүлээлт үүссэн бололтой. Зарим газрууд үүдэндээ тогтсон уснаас болж орлого нь хаагдаад сууж байсан бол зарим авхаалжтай нэгэн нь үүдэн дэх усаа гялгар уутаар зөөн асгаж байна. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж