Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хөлбөмбөгийн эргэн тойронд

Хөлбөмбөгийн Азийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан хоёр баг анх удаа хоёулаа шигшээд шалгарч байна. Иран улсын хөлбөмбөгийн лигийн 11 удаагийн үнэмлэхүй аварга Персеполис клуб түүхэндээ анх удаагаа Азийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан. Тэд хагас шигшээд Азийн аваргуудын лигийн хошой аварга Катарын Аль-Садд клубыг буулгаж авснаар анх удаагаа шалгарсан. Тэгвэл Японы хөлбөмбөгийн  лигийн мөн 8 удаагийн үнэмлэхүй аварга Кашима Антлерс баг анх удаагаа Азийн аваргуудын лигийн финалд шалгарчээ. Азийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан хоёр баг хоёулаа дотоодынхоо лигийн хамгийн олон түрүүтэй үнэмлэхүй аваргууд ажээ.

Английн лигийн Тоттенхэм Хотспур клуб энэ ондоо багтаж шинэчлэл хийж буй “White Hart Lane” цэнгэлдэх хүрээлэндээ нүүн очиж чадахгүй болсон тухай клубын захирал мэдэгдсэн байна. Тоттенхэм Хотспур клубын цэнгэлдэх хүрээлэн нь 36 мянган хүний багтаамжтай бөгөөд шинэчлэн засварлаад 62 мянган хүний багтаамжтай болгохоор төслийн ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ жил шинэчлэлийн ажил дуусаж амжихгүй болсон тул 2018-2019 оны улирлыг Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглох болж байна.

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том ривал болох Испаний Реал Мадрид болон Барселона клубуудын энэ улирлын эхний тоглолт ням гаригт болно. Эль-классико гэж алдаршсан уг тоглолт энэ удаа Л.Месси, К.Роналдогүй болох гэж байна. К.Роналдогийн хувьд энэ зун багаа орхиж Италийн Ювентус клуб руу явсан бол Л.Месси лигийнхээ өнгөрсөн тойргийн тоглолтонд Севилья клубын эсрэг баруун гараа гэмтээсэн. Иймд энэ удаагийн эль-классико сүүлийн 10 жил анх удаагаа Месси-Роналдогүй болох гэж байна.

Манчестер Юнайтед клубын Испани хаалгач де Хеа багтайгаа шинэ гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөөгүй байгаа бололтой. Магадгүй ирэх зун багаа орхиж болох юм.

Зүүн Европын хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусь улсаас төрөн гарсан хамгийн шилдэг хөлбөмбөгчний нэг А.Глеб өөрийгөө Арсенал клубыг орхиж Барселона клуб руу явсан нь алдаа байсан гэжээ. Үнэхээр ч түүний хувьд А.Венгерийн эрин үед 2005-2008 онд Арсенал клубын гарааны тоглогч байсан ч 2008 оны зун Барселона клуб руу явсан. Барселона клубт 4 жил болоход ердөө 19 тоглолтонд оролцсон нь буруу шийдвэр байсныг илтгэж байна.

Английн Арсенал болон Манчестер Юнайтед клубууд Италийн Рома клубын залуу тоглогч Ч.Ундерийг сонирхож байна.

Арсенал клубын 22 жил удирдаж клубынхээ гадна талбайд хөшөөгөө босгуулж байсан А.Венгер хөлбөмбөгт дахин эргэж ирэхэд ойрхон болоод байна. Өдгөө 69 настай Франц дасгалжуулагчийг Италийн АС Милан клуб Ж.Гаттузогийн оронд авчирахаар ажиллаж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж