NHL-н хамгийн өндөр цалинтай хоккейчид

Хуучирсан мэдээ: 2018.10.28-нд нийтлэгдсэн

NHL-н хамгийн өндөр цалинтай хоккейчид

NHL-н хамгийн өндөр цалинтай хоккейчид

Манай цэнхэр гаригийн шайбтай хоккейн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 31 багт 800 орчим тамирчин харьяалагдаж байна. Эдгээр тамирчид зэрэг дэв, чансаагаараа жилд 1 саяас 10 сая орчим ам.долларын цалин авдаг. Зарим тоглогчид нь 1 сая ам.доллараас ч бага цалин авна. Яг энэ улиралд хамгийн өндөр цалинг Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид өнгөрсөн жил багтайгаа 8 жилийн 100 сая ам.доллар буюу жилийн 12.5 сая ам.долларын цалин авч NHL-н 31 багийн 800 орчим тамирчдаа тэргүүлж байна. Чикаго Блэйкхаукс багийн шилдгүүд болох эдгээр залуус багтайгаа 2014 оны зун 8 жилийн 84 сая ам.долларын гэрээ хийж байсан юм. Мэдээж цалингийн хэмжээ бол тухайн тамирчны ур чадвар, лигт эзлэх байр суурийн илэрхийлэл гэж ойлгож болно. Ингээд 2018-2019 оны улиралд багаасаа хамгийн өндөр цалин авах тамирчдыг танилцуулъя.

  1. К.МкДэвид “Эдмонтон Ойлерс” баг – 12.5 сая ам.доллар
  2. П.Кейн “Чикаго Блэйкхаукс” баг – 10.5 сая
  3. Й.Тэйвз “Чикаго Блэйкхаукс” баг – 10.5 сая
  4. А.Копитар “Лос-Анжелес Кингс” баг – 10.0 сая
  5. А.Овечкин “Вашингтон Капиталс” – 9.5 сая
  6. Ж.Бенн “Даллас Старс” баг – 9.5 сая
  7. Е.Малкин “Питтсбург Пингвинс” баг – 9.5 сая
  8. Пи.Ки.Суббан “Нэшвилл Предаторс” баг – 9.0 сая
  9. С.Кросби “Питтсбург Пингвинс” баг – 8.7 сая
  10. К.Перри “Анахайм Дакс” баг – 8.6 сая
  11. Л.Драйзайтль “Эдмонтон Ойлерс” баг – 8.5 сая
  12. Х.Лундквист “Нью-Йорк Рейнжерс” баг – 8.5 сая
  13. С.Стэмкос “Тампа Бэй Лайтнинг” баг – 8.5 сая
  14. К.Жиру “Филадельфиа Флайерс” баг – 8.2 сая
  15. Я.Ворачек “Филадельфиа Флайерс” баг – 8.2 сая
  16. Р.Гецлаф “Анахайм Дакс” баг – 8.2 сая
  17. Ф.Кессел “Питтсбург Пингвинс” баг – 8.0 сая
  18. Б.Бёрнс “Сан-Хосе Шаркс” баг – 8.0 сая
  19. Р.Йохансен “Нэшвилл Предаторс” баг – 8.0 сая
  20. В.Хэдман “Тампа Бэй Лайтнинг” баг – 7.8 сая
  21. Ш.Уэбер “Монреал Канадиенс” баг – 7.8 сая
  22. Е.Кузнецов “Вашингтон Капиталс” баг – 7.8 сая
  23. Д.Бафлин “Виннипег Жетс” баг – 7.6 сая
  24. Р.Сутер “Миннесота Уайлд” баг – 7.5 сая
  25. З.Парисе “Миннесота Уайлд” баг – 7.5 сая
  26. А.Экблад “Флорида Пантерс” баг – 7.5 сая
  27. Р.О’Рейлли “Сент-Лиус Блюс” баг – 7.5 сая
  28. Ж.Спецца “Даллас Старс” баг – 7.5 сая
  29. В.Тарасенко “Сент-Луис Блюс” баг – 7.5 сая
  30. С.Бобровски “Колумбус Блю Жакетс” баг – 7.4 сая

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж