Манай цэнхэр гаригийн шайбтай хоккейн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 31 багт 800 орчим тамирчин харьяалагдаж байна. Эдгээр тамирчид зэрэг дэв, чансаагаараа жилд 1 саяас 10 сая орчим ам.долларын цалин авдаг. Зарим тоглогчид нь 1 сая ам.доллараас ч бага цалин авна. Яг энэ улиралд хамгийн өндөр цалинг Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид өнгөрсөн жил багтайгаа 8 жилийн 100 сая ам.доллар буюу жилийн 12.5 сая ам.долларын цалин авч NHL-н 31 багийн 800 орчим тамирчдаа тэргүүлж байна. Чикаго Блэйкхаукс багийн шилдгүүд болох эдгээр залуус багтайгаа 2014 оны зун 8 жилийн 84 сая ам.долларын гэрээ хийж байсан юм. Мэдээж цалингийн хэмжээ бол тухайн тамирчны ур чадвар, лигт эзлэх байр суурийн илэрхийлэл гэж ойлгож болно. Ингээд 2018-2019 оны улиралд багаасаа хамгийн өндөр цалин авах тамирчдыг танилцуулъя.
- К.МкДэвид “Эдмонтон Ойлерс” баг – 12.5 сая ам.доллар
- П.Кейн “Чикаго Блэйкхаукс” баг – 10.5 сая
- Й.Тэйвз “Чикаго Блэйкхаукс” баг – 10.5 сая
- А.Копитар “Лос-Анжелес Кингс” баг – 10.0 сая
- А.Овечкин “Вашингтон Капиталс” – 9.5 сая
- Ж.Бенн “Даллас Старс” баг – 9.5 сая
- Е.Малкин “Питтсбург Пингвинс” баг – 9.5 сая
- Пи.Ки.Суббан “Нэшвилл Предаторс” баг – 9.0 сая
- С.Кросби “Питтсбург Пингвинс” баг – 8.7 сая
- К.Перри “Анахайм Дакс” баг – 8.6 сая
- Л.Драйзайтль “Эдмонтон Ойлерс” баг – 8.5 сая
- Х.Лундквист “Нью-Йорк Рейнжерс” баг – 8.5 сая
- С.Стэмкос “Тампа Бэй Лайтнинг” баг – 8.5 сая
- К.Жиру “Филадельфиа Флайерс” баг – 8.2 сая
- Я.Ворачек “Филадельфиа Флайерс” баг – 8.2 сая
- Р.Гецлаф “Анахайм Дакс” баг – 8.2 сая
- Ф.Кессел “Питтсбург Пингвинс” баг – 8.0 сая
- Б.Бёрнс “Сан-Хосе Шаркс” баг – 8.0 сая
- Р.Йохансен “Нэшвилл Предаторс” баг – 8.0 сая
- В.Хэдман “Тампа Бэй Лайтнинг” баг – 7.8 сая
- Ш.Уэбер “Монреал Канадиенс” баг – 7.8 сая
- Е.Кузнецов “Вашингтон Капиталс” баг – 7.8 сая
- Д.Бафлин “Виннипег Жетс” баг – 7.6 сая
- Р.Сутер “Миннесота Уайлд” баг – 7.5 сая
- З.Парисе “Миннесота Уайлд” баг – 7.5 сая
- А.Экблад “Флорида Пантерс” баг – 7.5 сая
- Р.О’Рейлли “Сент-Лиус Блюс” баг – 7.5 сая
- Ж.Спецца “Даллас Старс” баг – 7.5 сая
- В.Тарасенко “Сент-Луис Блюс” баг – 7.5 сая
- С.Бобровски “Колумбус Блю Жакетс” баг – 7.4 сая
Б.БЯМБАБАЯР