Японы “Мanoe” брэнд Монголд нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.25-нд нийтлэгдсэн

Японы “Мanoe” брэнд Монголд нээлтээ хийлээ

Японы үнэт эдлэлийн “Мanoe” брэндийн Монгол дахь албан ёсны салбар дэлгүүр өчигдөр “Zaisan square”-т нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд брэндийн Монгол дахь төлөөлөгчид болон Японы “Мanoe” брэндийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

“Мanoe” брэнд хэрэглэгчдэдээ өөрийн сонгосон болон санал болгох загвараа мэргэжлийн хүний туслалцаатайгаар, хүссэн хэмжээ, хийцтэйгээр захиалах боломжийг олгох юм. Энэ нь үйлчлүүлэгчдийн эдлэх хамгийн таатай боломж гэдгийг нээлтэд хүрэлцэн ирсэн зочид онцолж байлаа. Хамгийн гол нь “Мanoe” брэнд Японд үйлдвэрлэгдсэн үйлдвэрийн үнээрээ Монголд худалдаалагдах юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж